sonin.mn
Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрөө худал хэлж ичсэн тухайгаа "Сэтгэлгээний Хувьсгал" гэж бичсэнийг саяхан Гантуяа гэгч Монгол улсын иргэн "Сэтгэлгээний Жинхэнэ Хувьсгал" гэсэн нийтлэлдээ цэцэрхэн бичсэн байна. 
 
Нүүр улайж ичих бол сэтгэлгээний хувьсгал байх ёстой. Харин оюуны хөгжилд бодлын хувьсгал гэж байдаг. Тэс өөр зүйл шүү.
Монголчууд аа, Монголын улс төрөөр би ичиж байна, Монголын улстөрийн намаар би ичиж байна,   Монголын залуучуудаар би ичиж байна, Монголын өчүүхэн эдийн засгаар би ичиж байна. Дэлхийн дахины олон үндэстэн, ард түмнүүд ичсэнээр буруугаа хүлээж, зөвөө олж, үнэнийг эрхэмлэж, худлааг хогийн саванд хаяж, үндэстэн өөртэй итгэлтэй, амьдралдаа утгатай болж хөгжсөн түүх байдаг юм.
 
Монголчуудад ичих нүүр, булчирхай үлдсэн болов уу?
Ичнэ гэдэг маш хүнд хөдөлмөр шүү. Үнэн мэдлэг байхгүй ард түмэнд ичих нүүр байдаггүй юм. Бусдыг хууран мэхэлж л байвал болчихно гэж эндүүрэх олон ард түмэн дэлхий дээр байдаг. Тэдний өмнөөс би хүн төрөлхтний түүхийн өмнө ичиж байна. Буруугаараа явсан ард түмэн хүн төрөлхтний түүхэнд хар толбо болон үлдсэн олон жишээ байдгийг мартах ёсгүй. 
Ичих гэдэг "үнэн" "худлыг" ялгадаг, "сайн" "мууг" ялгадаг, "зөв" "бурууг" ялгадаг, "сайхан "муухайг" ялгадаг. Үнэхээр ичиж байна.  Мухар сүсэг, хүнээс сонссон зүйлээ үнэн худлыг нь ялгалгүй бусдад тулгаж, хүчиндэж байгаа том биетэй гэнэн хүүхдэн хүмүүсээс би ичиж байна. 
Яаж ичихгүйгээр өчнөөн жил амьдарав даа. Хүн төрөлхтний нэрийн өмнөөс Монгол болж төрсөндөө төрөөр нь ичиж байна, улстөрөөр нь бас ичиж байна, арчаагүй эдийн засгаар нь бас ичиж байна. Авгай хүүхдийн нэрийн өмнөөс бас ичиж байна. Хэцүү юм аа. Би цаашаа амьдрах уу? Үнэхээр ичиж байна. Хүний нүүр харах нүүргүй боллоо. 
 
Хоёр хөршийн орой дээгүүр нисэн гарч, мэдлэг боловсролтой ард түмний их дээд сургуульд диплом гэдэг цаас авч, худал байгаа залуу үеэс би бас ичиж байна. 
Монголын ирээдүй харанхуй байна даа. Яана даа. Хүүхдийг төрүүлсэн ээж харанхуй байна, эцэг болж бахархагч нар харанхуй байна, ичих нүүр юу ч үгүй. 
Мухар сүсэгжсэн, феодалжсан, хүн чанаргүй өнөөдрийн Монголын нийгмээс бас би ичиж байна. 
Монгол улсын төрийн тэргүүн худал байгаадаа ичсэнд би баярлаж байна. Монгол хүн бүр худал байгаадаа ичиж сурах ёстой. 
Ичихийн хувьсгал Монголыг аврах болов уу? Ичиж сурцгаая аа, Монголчууд аа...
 
С.ТУЛГА