sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж буй бөгөөд тэрээр өнөөдөр Япон улсад хүрэлцэн очлоо.
 
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015.02.24-ний өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийнэ. Түүнчлэн тус өдөр хөтөлбөрийн дагуу Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазакитай уулзалт хийх юм. Мөн Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда УИХ-ын даргад бараалхана. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд 2015.02.24-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзалт хийнэ. Харин 2015.02.25-ны өдөр УИХ-ын дарга Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан, Хатан нарт бараалхахын зэрэгцээ бусад уулзалтуудаар айлчлал үргэлжлэх юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.