sonin.mn
Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг 2015 оны 03 дугаар сар, 9 дүгээр саруудад тус тус зохион байгуулахаар болжээ. 
 
Нийслэлийн Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, түймэр гарсан үед шуурхай ажиллаж, үүрэг гүйцэтгэх нийслэлийн Аврах анги, Аврах гал унтраах ангиудын хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлж, түймэртэй тэмцэх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.