sonin.mn
МАН-ын удирдлагууд өчигдөр гишүүд дэмжигчид, албан хаагчдаа хүлээн авч уулзан, модон хонин жилийн сар шинийн золголтоо хийлээ.
 
Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг нэгдсэн золголтод УИХ-ын дэд дарга МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ж.Батсуурь, С.Бямбацогт нар оролцов.
 
Золголтод Дашчойлон хийдийн лам хуврагууд ерөөл айлдаж, хонь жилийн ажил үйлс, аз хийморийг даатгаж номын авшиг хүртээжээ. Мөн хонь жилдээ амжилт ололтоор дүүрэн байж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж амжилттай ажиллахын төлөө хамтдаа зүтгэхийг намын дарга уриалж сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн байна. 
 
Б.Туул
 
Эр сурвалж "Монцамэ" агентлаг