sonin.mn
Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/-ны дэргэдэх “Залуу эмэгтэйчүүд” клубээс  “Хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганыг ирэх сарын 1-нд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.
 
Энэхүү чуулганаар эмэгтэйчүүдийн эрх, оролцоо, ололт амжилт болон алдаа оноотой талуудыг хэлэлцэн, уриалга боловсруулан нийгэмд хүргэх юм. Мөн тус уриалгыг ирэх сарын 8-нд болох “JOIN ME ON THE BRIDGE” тайван жагсаалаар дамжуулан олон нийтэд хүргэн, чуулга уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэх аж.
 
Чуулганд нийгэм улс төр, соёл урлаг, гэр бүл, хүний эрх, бизнесийн чиглэлээр салбартаа манлайлал болсон НҮБ-ын элч дуучин, МУГЖ Т.Ариунаа, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, Бишрэлт группын Ерөнхийлөгч Б.Ундармаа нар оролцож “Миний амжилтын түүх” сэдвээр залуу эмэгтэйчүүдтэй нээлттэй  ярилцах юм.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг