sonin.mn
Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.02.17-02.23-ны байдлаар тоймлон хүргэж байна.  
 
Агаар бохирдуулагч үндсэн 4 бодисын өнгөрсөн 7 хоногийн хэмжилтийн дүнгээс харахад Азотын давхар исэл(NO2)-ийн хамгийн их агууламж 02.17-нд Телевиз орчимд 0.069 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1,7 дахин их, Хүхрийн давхар исэл(SO2) -ийн хамгийн их агууламж 02.17-нд Телевиз орчимд 0.14 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 7 дахин их, Том ширхэгт тоосонцор(PM10)-ын хамгийн их агууламж 02.17-нд Телевиз орчимд 455.22 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 4,5 дахин их, Нарийн ширхэгт тоосонцор(PM2.5)-ын хамгийн их агууламж 02.17-нд Телевиз орчимд 281.76 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 5,6 дахин их байна.