sonin.mn
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 28.2 сая ам.доллар, 30.0 сая юань худалдан авах санал ирүүлжээ.  Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй.
 
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 37.8 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн,гадаад валютын дотоодын захад 37.8 сая ам.доллар нийлүүлэв.
 
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. 
 
Б.Заяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг