sonin.mn
Монголын Залуучуудын Холбооноос 7 дахь жилдээ  зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал  лекц удахгүй эхэлнэ. Энэхүү лекцээр нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцаж, сонирхолтой энгүүн  яриа  өрнүүлдэг. 
 
Энэ  жилээс  залуусынхаа санал хүсэлтийг харгалзан үзэх үүднээс онлайн санал асуулга явуулж, оролцогчдыг тодруулах юм. Одоогоор дуучин  Rokitbay, GEE, жүжигчин Б.Амарсайхан, Т.Бархүү, дуучин Б.Амархүү нарт хамгийн олон  санал өгөөд  байгаа аж.
 
Өнгөрсөн  жилүүдэд Олон улсын харилцаа судлалын профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, дипломатч Д.Баярхүү, МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуу, “Оюун ухааны академ”-ийн захирал Х.Хатанбаатар, “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг, JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгч Ц.Баатарбилэг, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар, СТА жүжигчин Б.Навчаа, "Хамтын халуун сэтгэл" ТТБ-ын зохицуулагч З.Сарантуяа, Катя Зол брэндээр олноо танигдсан Г.Золцэцэг нарын нийгмийн төлөөлөл залууст лекц уншиж байв.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг