sonin.mn

ДОНЕЦК. /Sputnik/. Украины зүүн нутагт өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тал мягмар гарагийн өглөөнөөс фронтын шугамаас хүнд зэвсгээ буцаан татаж эхэллээ гэж Донецкийн армийн командлагчийн орлогч Эдуард Басурин мэдэгджээ.

Мягмар гарагийн өглөө 9:00 цагт /орон нутгийн цагаар/ Донецкийн арми хүнд зэвсгээ татаж эхэлснийг Басурин дурдав.

Мөн тэрбээр "ойролцоогоор 100 орчим хүнд их бууг фронтын шугамаас буцаан татна. Өнөөдөр бид 96 анги нэгтгэлийг буцаан татахаар төлөвлөсөн" гэж мэдэгдсэн байна.

 

Д.Нямтулга


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг