sonin.mn

Нийслэлийн төсвийн тодотголын төсөлд эмнэлгvvдэд хvvхдийн тасаг нээж, тоног төхөөрөмжийг хариуцахаар тусгажээ. Мэдээж хvvхдийн эмнэлэг олноор нь барьж чадахгvй ч ядаж тасагтай болох санаачилга явж байгаад нь талархахаас яах вэ.

Хvvхдийн өвчлөл өвлийн саруудад эрс нэмэгддэг. Энэ vеэр эмнэлгийн орны хvрэлцээгvйгээс олны анхаарал тэр зvгт чиглэн, эцэг, эхчvvд бухимдахаас хэтэрдэггvй. Ийм vед ядаж хvvхдийн тасаг байгуулах тухай сонстоно гэдэг том амжилт. Харин эрvvл мэндийн салбарын ажилтнууд, тангараг өргөсөн эмч, сувилагч нар ёс зvй, мэдлэг чадвар, стандартдаа анхаарал хандуулах л vлдээд байна.

Өөрөөр хэлбэл, муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр салбар нь уруудаж, доройтсон гэж хэлvvлэхийн зэрэгцээ боловсон хvчнvvдийн хариуцлагагvй байдал ч бодит амьдрал дээр багагvй нэрмээс болдог.
Тухайлбал саяхан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дvvргvvдийн Эрvvл мэндийн төвд шалгалт хийжээ.
Гэтэл зарим дvvргийн Эрvvл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагvй, тусгаарлах өрөөнд өвчтөн хvлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бvрдvvлээгvй, бэлэн байдлыг хангаж ажиллаагvй, бодисын гадна талд бvртгэл тэмдэглэгээ хийгээгvй, хvvхдийн тvргэн тусламжийн хэсэгт хvчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай гэх зэрэг зөрчлvvд илэрсэн байна.

Тvvнчлэн эмнэлгvvдийн тусгаарлах өрөө нь ариун цэврийн өрөөгvй, хvлээн авах, яаралтай тусламжийн тасагт шинжлэгдэхvvн цуглуулах ариутгасан шил сав бэлтгээгvй, ариутгал хийсэн талаар хяналтын тэмдэг, тэмдэглэгээ байхгvй, ариутгасан эсэх нь тодорхойгvй гээд тоочвол олон зөрчил байгаа юм.

Мэдээж шалгалт хийсэн байгууллагын зvгээс илэрсэн зөрчлийг арилгуулж, бэлэн байдлыг хангуулж ажиллах талаар тодорхой ажил зохион байгуулж, авч хэрэгжvvлсэн арга хэмжээний талаархи мэдээлэл ирvvлэх тухай албан бичгийг Эрvvл мэндийн газарт хvргvvлжээ. Энэ бол нэг удаагийн шалгалтад бvдэрсэн байдал биш.

Уг нь эрvvл мэндийн салбар гэдэг “шинэ халатаа өмсөөрэй, ширээнийхээ бvтээлгийг солиорой” гэдэг шиг тvр зуурын шалгалтад бэлдэх бус байнгын бэлэн байдалд байх ёстой. Тэр тусмаа эрvvл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан байх учиртай. Гэтэл эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагvй, тусгаарлах өрөө нь ариун цэврийн өрөөгvй байгаа зэрэг нь ердөө л тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудын ажлын хариуцлага ямар байгааг илтгэж буй хэрэг. Эрvvл мэндийн аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд байнга л төсвийн хөрөнгө мөнгө байхгvй гэдэг шалтгаанаар хойшлогдож, тэр ч бvv хэл зарим эмчилгээ vйлчилгээг ч нөөц дууссан гэх шалтгаанаар өвчтөний ар гэрээс авч ирvvлэх тохиолдол бишгvй байдаг. Тэгтэл өөрсдөөс шалтгаалах ажлаа бvрэн хийж гvйцэтгэхгvй байгаа нь төсөв, мөнгөтэй огтхон ч хамааралгvй гэдгийг эрvvл ухаантай хэнбугай ч ойлгож ядахааргvй асуудал.

Мадагvй энэ зэргийн шалгалтад бvдэрснийг “туулайн чинээ харыг уулын чинээ болгов” гэгчээр дөвийлгөлөө гэх хvн байж болох. Гэвч эрvvл мэндийн салбарынхны хариуцлага гэдэг заавал өвчтөний биеийн байдал сайжрах бус улам муудах, хатуухан хэлэхэд vхсэн тохиолдолд яригддаг асуудал биш. Тиймээс цалингаа хvссэнээрээ нэмэгдvvлж, цагтаа авч чадсангvй хэмээн дуу нэгтэйгээр баталж, болохгvй бол жагсана, цуглана хэмээн сvрдvvлж байхын оронд vvргээ ухамсарлачихаад эрхээ эдлээсэй гэх олны vгийг даймаар байна.

Өвчтөнvvдийн хувьд хамгийн тvрvvнд зорьдог эрvvл мэндийн салбар наад захын стандартын шаардлага хангахгvй байгаа энэ vед иргэд хаашаа, хэнийг зорьж очих вэ. Бvхнийг мөнгөөр шийддэггvй. Зөвхөн тэдэнд сэтгэл дутаж байгаа учраас л жил болгоны шалгалтад бvдэрсээр байна.

Эх сурвалж: