Сая Улаан-Үд очихдоо нэгэн номын дэлгүүрээс “Так говорил Сталин” (үүнийг “Сталин ингэж хэлж байжээ” хэмээн орчууллаа) нэртэй түүний хэлж байсан үгийн түүвэр бүхий ном байхаар нь сонирхоод худалдаж авсан юм. Олон сая хүний аминд хүрсэн харгис дарангуйлагч хэдий ч У.Черчиллийн хэлснээр “модон анжистай Орос орныг хүлээж аваад атомын бөмбөгтэй болгоод үлдээсэн” энэ хүн юу хэлж, ярьж байсан нь мэдээж сонин байж таарна. Ингээд уг номыг уншсан чинь өөрийн санаа, үзэл бодол, байр сууриа цөөн үгээр маш оновчтой, ой тоонд шууд буутал илэрхийлэн хэлж, бичиж байсан байх юм. Сонин байж магадгүй гэж түүний зарим үгийг нь өөрийн үзэмжээр түүвэрлэн орчууллаа.
Хувьсгалын тухай
Хувьсгалын үндсэн асуудал бол засгийн эрхийн тухай асуудал.
***
Хувьсгалын маргааш засгийн эрхийг хадгалж үлдэнэ гэдэг бол засгийн эрхийг авахаас дутуугүй чухал.
***
Хувьсгал бүх хүмүүсийн бүх хүслийг биелүүлж чадахгүй.
***
Эхлээд хувьсгал, дараа нь энхтайван!
***
Аливаа хувьсгалт лоозон практик дээр түүнийг гуйвуулах боломжийг өөртөө агуулж байдаг.
Нам, намын ажлын тухай
Нам гэдэг бол зөвхөн үзэл бодол нэгтнүүдийн холбоо биш, нам гэдэг бол түүнээс гадна үйлдэл нэгтнүүдийн холбоо, үзэл санааны нэгдсэн бааз (программ, тактик)-ын үндсэн дээр тэмцэж байгаа үйлдэл нэгтнүүдийн дайчин холбоо юм.
***
Өнгөрсөн рүүгээ явж байгаа, мөхөх тавилантай нам л гэрэл гэгээ болон шүүмжлэлээс айдаг. Бид бол аль алинаас нь айдаггүй, яагаад гэвэл бид сэргэн мандаж байгаа, ялалтад тэмүүлж байгаа нам.
***
Дэлхийн хамгийн том армиуд ашиглаж чадахгүй байж хэтэрхий улайран их зүйл дээрэмдэж аваад түүнийгээ боловсруулж чадахгүйгээс болж ялзарч улмаар мөхсөн түүхтэй. Хамгийн том намууд хэрэв улайран ихийг эзлэн аваад сүүлдээ түүнийгээ бөөцийлэн боловсруулж чадахгүй бол мөхөх магадлалтай.
***
Зөвхөн нэгдэж нягтарсан нам л ард түмнийг ялалтад хүргэж чадна.
***
Манай нам бол амьд организм юм. Аливаа амьд организмын адил түүнд бодисын солилцоо явагдаж байдаг: хуучирсан үхэжсэн нь унана, хаягдана; шинэ, ургаж байгаа нь амьдарна, хөгжинө. Дээрээ ч тэр, доороо ч тэр нэг хэсэг нь үхжинэ. Дээрээ ч тэр, доороо ч тэр шинээр ургаж гарсан нь үйл хэргийг урагшлуулна. Манай нам ингэж хөгжиж ирсэн. Цаашдаа ч ингэж хөгжих болно.
***
...удирдагчиддаа итгэх итгэл байхгүй бол жинхэнэ нам биш.
***
Хэрэв бид лидерүүддээ зориулж нэг хууль, намын “энгийн ардууддаа” зориулж өөр хууль тунхаглах юм бол бид нам ч үгүй, намын сахилга ч үгүй болно.
***
Хэрэв нам дотроо тэднээс айгаад зогсохгүй бас хүндэлдэг, тэдний нэр хүндийг хүлээн зөвшөөрдөг зөвхөн тийм л тохиолдолд намын удирдагчид жинхэнэ удирдагчид байж чадна.
***
Намд хэн, яаж санал өгөх нь ердөө ч чухал биш, харин саналыг хэн, яаж тоолох нь онцгой чухал гэж би үзэж байна.
***
Жижиг фракцийн хямралыг олон сая гишүүнтэй намын хямрал болгож ярих хэрэггүй л дээ.
***
Хэвлэл гэдэг бол нам ажилчин ангитай өөрийн, түүнд хэрэгтэй хэл дээр өдөр бүр, цаг тутам ярилцах хамгийн хүчтэй зэвсэг юм.
Төр, засгийн ажлын тухай
...байгалийн баялгийн талаасаа авч үзэх юм бол бид бүрэн хангагдсан. Баялаг бидэнд бүр хэрэгцээнээс маань илүү бий. Өөр юу шаардлагатай вэ? Байгалийн энэ их баялгийг ард түмний хэрэгцээнд зориулж хөдөлгөх хүсэлтэй болоод чадалтай тийм засаг шаардлагатай байна.
***
Бид ард түмний масст үйлчилж чадах төрийн аппараттай байхыг хүсч байна, гэтэл энэхүү төрийн аппаратын зарим хүмүүс түүнийг өөрсдийгөө тэжээх хэрэгсэл болгохыг хүсч байна.
***
...урагшлах, массын болоод удирдагчдын хоорондын харилцааг сайжруулахын тулд өөрийн шүүмжлэлийн амыг байнга нээлттэй байлгах хэрэгтэй, удирдагчид нь биеэ тоохгүй байх, масс нь удирдагчдаасаа холдохгүй байхын тулд зөвлөлтийн хүмүүст өөрсдийн удирдагчдаа “муулах”, тэднийг алдааных нь төлөө шүүмжлэх боломж олгох хэрэгтэй.
***
Засаглалын хямрал гэдэг бол засгийн эрх мэдлийн төлөөх нээлттэй, ширүүн тэмцэл мөн.
Ажлын арга барилын тухай
Бага ярьж их ажилла, ингэвэл ажил чинь аяндаа бүтнэ.
***
Нэг л сахилга бат байх ёстой.
***
Удирдах урлаг гэдэг бол нарийн ажил. Хөдөлгөөнөөс хоцорч болохгүй, хоцорно гэдэг бол олон түмнээс тасарна гэсэн үг. Гэхдээ бас түрүүлж болохгүй, хэрвээ түрүүлээд урьд нь гарчихвал олон түмнээс тасарч өөрийгөө тусгаарлана. Хөдөлгөөнийг удирдахын зэрэгцээ сая сая олон түмэнтэй холбоогоо таслахгүй байхыг хүсвэл хоцрогсод болон түрүүлэгсдийн эсрэг хоёр фронтоор тэмцэл явуулах хэрэгтэй.
***
Мэдээж шүүмжлэл хэрэгтэй, шаардлагатай, гэхдээ ганцхан нөхцөлд: хэрэв үр дүнтэй байх юм бол.
***
... хувийн найз нөхдийн асуудлыг улс төрийн асуудалтай адилтгаж болохгүй, учир нь найз нөхөд найз нөхдөөрөө, алба албаараа байх ёстой.
***
Асуудлыг шийдвэрлэхэд түүнийг зөв томъёолох нь онцгой ач холбогдолтой.
***
...асуудлыг будлиантуулах нь түүнийг шийдвэрлэж байгаа хэрэг биш.
Боловсон хүчний тухай
Боловсон хүчин бүхнийг шийднэ!
***
Чи өөрийн орноо төрийн засаглалын хувьд бэхжүүлж тэргүүний болгохыг хүсч байгаа бол хүн амынхаа боловсролыг дээшлүүл, өөрийн орны соёлыг дээшлүүл, бусад нь аяндаа болно.
***
Удирдагчдыг номоор бий болгодоггүй. Ном урагшлахад тус болохоос биш удирдагчдыг бий болгохгүй. Ажил хэрэгч удирдагчид зөвхөн ажлын явцад өсч бойждог.
***
Зарим удирдах хүмүүсийн өмнө нь байгуулсан гавъяа өнөөдөр алдаатай байхыг үгүйсгэхгүй гэдгийг санаж явах хэрэгтэй.
***
Зөвхөн үхсэн хүн л алдаа гаргадаггүй.
***
Нөхдөө, хүмүүсийг хэлснээр нь биш, үйлдлээр нь таньж сур!
***
...Хэрэв нөхдүүд маань шаардах юм бол би байраа (албан тушаалаа) шуугиан тарихгүйгээр, ил болоод далд маргаан мэтгэлзээнгүйгээр, бас цөөнхийн эрх ашгийг хамгаалах баталгаа шаардахгүйгээр өгөхөд бэлэн.
***
Ам султай хүн гүйцэтгэх ажилд тэнцэхгүй.
***
Чекист хүнд хоёр л зам бий- дэвшинэ эсхүл шоронд орно.
***
Хүн нь байх юм бол зүйл анги олдож л таарна.
Орос орны тухай
...Орос бол дотооддоо бүх төрлийн түлш, түүхий эд, хүнсээр арвин дэлхийн цөөхөн орны нэг, өөрөөр хэлбэл түлш, хүнс болоод бусад зүйлийн хувьд гадаадаас хамааралгүй орон...
***
Орос орон гэдэг бол үл ялих чичрэлтээс гал авалцаж болох цэнэгтэй буутай адил.
***
Крымыг Орост ямар ч байсан эргүүлж авах ёстой, учир нь эс тэгвээс Зөвлөлт Оросын дайснуудын зүгээс Украин, Кавказад ямагт аюул заналхийлж байх болно.
Бусад асуудлын тухай
Үзэл бодол гэдэг бол зэр зэвсгээс илүү хүчтэй!
***
...дээрээс өгсөн даалгавар эсхүл арилжаа наймааны замаар биш, харин доороосоо, ерөнхий тэмцлийн үр дүнд амьдрал сайжирдаг...
***
...ардчилал гэдэг бол бүх цаг үе, нөхцөлд тохирсон зүйл биш, учир нь түүнийг хэрэгжүүлэх боломж, шаардлагагүй үе бас байдаг.
***
Өдгөө дэлхийн их гүрнүүдийн хувьд үндсэн асуудал нь газрын тосны тухай асуудал юм.... Газрын тосны асуудал бол амин чухал асуудал, учир нь хэн илүү их газрын тостой байх вэ гэдгээс ирээдүйн дайны хувь заяа хэний гарт байх нь шалтгаална. Хэн илүү их газрын тостой байхаас дэлхийн аж үйлдвэр, худалдаа хэний гарт байх нь шалтгаална.
***
Юу хүсч байна түүнийгээ асуудаг.
***
-Бурхан бий юу?
-Хэрэв байдаг бол тэр бидэнд саад болохгүй, харин хэрэв байхгүй бол бид түүнийг эрж хайхгүй.
***
Кино гэдэг бол олон нийтийг ухуулах аугаа хэрэгсэл юм. Түүнийг гартаа авах нь бидний зорилт.
***
... дайснаа ялахын тулд тэднийг юуны өмнө таньж мэдэх ёстой.
***
.... дайснаа сайн мэдэх хэрэгтэй.
***
Бидний дайсанд юу таалагдана, тэр бидэнд гай болно.
***
Хэн бидэнтэй биш байна, тэр бидний эсрэг.
***
Тийм ээ нөхдөө, би шулуухан бас бүдүүлэг, энэ үнэн, үүнийг би үгүйсгэхгүй.
***
Би дайн байлдаанд оролцож байгаагүй, гавьяа байгуулаагүй, би зүгээр л удирдагч.
***
Би жирийн цэргийг фельдмаршалаар солихгүй.
***
Нэг хүний үхэл бол эмгэнэл, сая хүний үхэл бол статистик.
***
Хүн байвал асуудал байна, хүн байхгүй бол асуудал байхгүй.
***
Намайг нас барсны дараа миний шарил дээр дүүрэн хогны овоолго босгоно гэдгийг би мэдэж байна, гэхдээ түүхийн салхи түүнийг хайр найргүй хийсгэх болно.
-оОо-
Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Л.Хангай
Сэтгэгдэл0
Сталин хэлмэгдүүлэгч байсан боловч Ар монголын тусгаар тогтнолыг сэргээхэд үнэлж баршгүй гавъяатай юм байна. Хөшөөг нь буцааж Ленинтэй нь хамт босговол зохино.
zub
Ерөнхийлөгч чин юу гэж байна? Сайн байна удахгүй ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй гэнүү. Сэтэртэй ухнууд.
Ene yargachnii helsen ug tegtlee bishreed baih tsetsen mergen yum bish. "Хүн байвал асуудал байна, хүн байхгүй бол асуудал байхгүй." "Нэг хүний үхэл бол эмгэнэл, сая хүний үхэл бол статистик." Yah argagui enerelgui yargachin hunii ug. "Намайг нас барсны дараа миний шарил дээр дүүрэн хогны овоолго босгоно гэдгийг би мэдэж байна, гэхдээ түүхийн салхи түүнийг хайр найргүй хийсгэх болно." Busdiig urgelj hardaj serdej, muu sanaj, os honzon bodoj yavdag hunii ug yah argagui mon. Tuuhiin salhi ene hunii tsusan moriig arilgah gej yadartlaa uleej baina. Myangan jiliin daraa ch Stalin yargachin , aluurchin heveeree baih bolno.
Stalinii hushuug Zaisan tolgoid bosgovol zygeer dee. Gadaadiin juulchid ih yzne dee.
mundag heljee, edgeer ugiig mongol dahi buh namuudiin bairand bolon turiin ordond tomoor bicheed tavimaar um baina
Neg teneg baihad tuuniig bishreh iluu teneg zaaval baidag.
Stalinii hoshoog bosgoy hodolgoon bguulj bgaa medegdey. Demjihuu Mongolchuudaa
Шууд дэмжинэ. Монголын тусгаар тогтнолыг шууд хамгаалан авч үлдсэн түүхэн гавьяатай хүний хөшөө босоогүй байхад бусад хүний хөшөө ч байх утгагүй.
Да Сэр
demjij bna
СТАЛИНААС ӨӨР ОДООГИЙНХ ШИГ ЦЭВЭР ОРОС ХҮН ТЭР ҮЕД ЗӨВЛӨЛТ УЛСЫГ ТОЛГОЙЛЖ БАЙСАН БОЛ МОНГОЛ ГЭЖ ТУСГААР УЛС БАЙХГҮЙ БАЙХ БАЙСАН, СТАЛИН БОЛ МОНГОЛЫН ТҮҮХИЙГ БИШИРДЭГ, БАС ХЯТАДУУДАД ИХ ДУРГҮЙ НЭГЭН БАЙСНЫ АЧААР БИД ТУСГААР УЛС БОЛЖ ҮЛДЭЖ ЧАДСАН ЮМ
Манайхан гэж унэхээр юмыг бурэн гуйцэд судалж японууд шиг бух юмыг професлналаар ажилд хандаж чадахгуй хагас замааснь юм болгонд ам ангайж хоосон тахин шутэж туйлширч явдаг янзын улсууд байх юмаа.Энуугээрээ юм узээгуй хямдхан амьтад гэдгээ харуулаад суудын!Наад шутэж ухэх гээд байгаа Сталин Чинь Ар Монголын эрх чолооны толоо чигчий хуруугаач ходолгоогуй!Зовхон стратегией хувьд Хятадыг хучтэй бологохгуй гэж ЗХУ Хятад хоерын хооронд буфер тоглоомын улс БНМАУ гээч юмыг байгуулсан учиртай!Энний том баталгаа бол 1937 онд Оросод ЗХУ БНМАУ хоерын засаг хоорондын гэрээ байгуулаад явж байсан Монголын торийн засгийн газрын гишуудийг Еронхий сайд Гэндэнтэй цуг бух бурэлдэхуунээрнь шонийн хулээн авалтан дээр Чингис Хааныг узэн ядсан хачин юм яриад байхаарнь Гэндэн сайд согтуугаар Сталинг шанаадсан шалтгаанаар буудсан байдаг!Тиймл Монголын тусгаар тогнолыгнь хайрлаж унэлж байдаг юм бол яаагаад бухэл бутэн Гадаад улсын торийн тэргуунийг Хамт дагалдан яваа толоологчидтойнь буудаж байдаг Харгис тэнэг амьтан юм?Ийм амьтанд та нар бас хошоо мошоо босгоно гэж солиороод байхнь хаашай юм?
shut up chinese dude
агуу
muu hujaa
Дараа нь бие төлөөлөгч өө, Ерөнхийлөгчийнхөө эшлэлийг тавихаа мартав...
Xexe
Манай тусгаар тогтнол асар их үнээр олдсон шүү. Бидний сонгосон 76 мангуу, тэдний гар хөлүүд үүнийг ойлгохгүй Монголын газар шороог гадныханд худалдаж байгаа нь хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй зүйл.
ter krimiin talaar yamar ynen yg xelee be...stalinii daraa xrushev garch ireed tyynii yum byxniig buruutgaj xuguu chirsen dee...
Хотын Батүүлд гарын авлага болгож бэлэглэмээр юм
Монголчууд Сталины хөшөөг сум болгонд босогсонч түүний ачийг хариулж чадахгүй Энэ хүнд мэхийн мөргөе
Худал хуурмаг ишлэлүүд. Сталиныг сэргээх гэсэн хүмүүсийн явуулга.
Н.Хрущевын үед И.В.Сталиныг бүх талаар харлуулан гутааж,ЗХУ-д байсан бүх хөүшөөг нь буулгаж байхад зөвхөн Гүрж,Монгол хоёрт л хөшөө нь үлдсэн байдаг.Тэр үед ЗХУ-с зайгаа бариад байсан БНХАУ-д бол мэдээж байсан байж таарна.Хрущев БНМАУ-д айлчилж ирээгүй түүхтэй юм.Учир нь түүний бараанаар нь л айсандаа өмдөндөө дусаадаг байсан энэ аугаа удирдагчийг хорсон занаж байсан болохоор түүний хөшөөг буулгахгүй байгаа БНМАУ-д ирээгүй.Манай ард түмний дунд нэг ийм явган шог байдаг байлаа.Хрущев Монголд ирээд Нисэхээс Засгийн газрын ордон руу ирж явтал замд нь Сталин зогсч байхыг хараад айсандаа буцаад явчихсан юм гэнэ лээ гэж.Тухайн үед хэдийгээр ЗХУ-н талыг тууштай баримталдаг байсан ч Ю.Цэдэнбал,-Манай улсын тусгаар тогтнол,хөгжилд И.В.Сталины гүйцэтгэсэн үүргийг манай ард түмэн маш өндрөөр үнэлдэг.Хэрвээ И.В.Сталины хөшөөг буулгавал зөвлөлт,монголын ард түмний ах дүүгийн найрамдалт харилцаанд сэв сууна гэж хамгаалсаар байгаад энэ суут удирдагчийн хөшөөг авч үлдсэн түүхтэй юм.Гэтэл манай тусгаар тогтнолд нүд нь хорсч явдаг АН-н гамингууд түүний хөшөөг буулгасан.АН бол Монгол улсын тусгаар тогтнолын заналт дайснуудын хоргоддог Чайна таун юм.Ерөөсөө ойлгохгүй нэг юм байдаг нь зарим язгуур монголчууд энэ Чайна таунд толгой хоргодооод байдаг нь гайхалтай.Хойд төрөлдөө урд газар төрөх тангараг тавьж яваа нь тэр болов уу,чааваас.Яана даа яана.
mundag heljee.
Албанид мөн хөшөөг нь буулгаагүй юм гэсэн шүү...
Өөр хийх ажил алга уу Ерөнхийлөгчийн биет төлөөлөгч гуай?
Гайгүй орчуулсан хэрнээ "бие төлөөлөгч" гэж илүү юм бичиж үнээ алдах гэж...
mundag chadal uhaan hosolson hun baijeej ene tom oros orniig udurdan shu dee
Намайг нас барсны дараа миний шарил дээр дүүрэн хогны овоолго босгоно гэдгийг би мэдэж байна, гэхдээ түүхийн салхи түүнийг хайр найргүй хийсгэх болно. Яг үнэн. Хийсгэснийг нь согтуу Ельцин дахин булсан боловч одоо сайн хийлгэж байна. Хойшид бүрэн хийсгэхээр барахгүй алтадна.
ug ni bol heden hugiin novshnuudad taarsan yaliig ni ugsun yum bn lee. Bid nar l aluurchin ene ter geed tsol ugsun bolohoos. Nad shig, odoogiin darga nar shig hulgaich, luivarchinguudiig l buudaj tseverlesen bolohoor ni sharalhaad muulaad bgaam
Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд Сталины оруулсан хувь нэмрийг Монгол хүн бүр мартах ёсгүй.
АН үнэндээ хятадын эрлийзүүд болон хэт их шуналаасаа болоод өөр юу ч бодох сөхөөгүй болсон зарим баян монголчууд болон тэдний суртал ухуулганд автсан зарим монголчуудын цугладаг ЧАЙНА ТАУН.
МАН бол АН-ы сөрөг хүч болож жүжиг тоглож сонгогчидийн заримийнх нь толгойг эргүүлдэг хэсэг хулгайч нар.Үнэндээ далдуур дандаа хуйвалдаж хулгай хийдэг
Гуравдагч орны х/о-ыг үргээгээд цаашдаа яах юм гэж популистуудаас асуумаар байна. Нэг бол хойд солонгос болох үгүй бол орос баавгай, хятад луу 2-н аманд өнхрөөд орохоос өөр ямар ирээдүй харагдаж байна гэж бас асууя. Тэр компаниар татварыг нь төлүүлэхгүй гээгүй биздээ. Ганцхан энд хорьж шоронд хийж сүржигнэх хэрэг юу байгаан
202.72.245.252 гэх атигар тарвагны бөгсний алчуур чиний өмхий ам энд илүү байна. Агуу сталиныг муулаад байгаа нусан таглаануууд жоохон ном унш....Сталины хөшөөг буцааж байранд нь босгохыг дэмжиж байна