sonin.mn
МОСКВА. /ITAR-TASS/. Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2015” цэргийн сургууль ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Цугол полигонд наймдугаар сарын гуравдахь долоо хоногт болно гэж Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга, хурандаа А.Гордеев мэдээлжээ.
 
Сургуулилтыг төлөвлөх асуудлаарх эхний зөвлөгөөнөөс дээрх шийдвэрийг гаргасан болохыг тэрбээр тодруулсан байна. Гордеевын хэлснээр, цэргийн хамтарсан сургуулилтын үеэр терроризмын эсрэг хамтарсан ажиллагааны тактикийг боловсруулах аж.
 
“Цэргийн сургуулилтанд Буриад улсад байрлаж буй Дорнод цэргийн тойргийн 500 орчим албан хаагч болон Монголын Зэвсэгт хүчний 350 хүртэлх тооны албан хаагчийг оролцуулахаар төлөвлөж байна. Сургуулилтын оргил үед нэлээд олон тооны Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэрэг, Су-25 сөнөөгч онгоц зэргийг ашиглах болно” гэж Гордеев хэлжээ.
 
Зөвлөгөөний хоёрдугаар шат дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод болно гэж хурандаа нэмж хэлсэн байна. “Сэлэнгэ” цэргийн сургуулилтыг 2008 оноос хойш жил бүр явуулж байгаа билээ. Сүүлийн хоёр сургуулилтыг Монголын Дойтын Шар Уул болон Мөнх Хэт полигонд хийжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг