sonin.mn
Бурхан урлаач СТА Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, үрийн буян” сэдэвт лекцийг шинийн наймны өдөр буюу маргааш “Монгол бөхийн өргөө”-нөө уншина. 
 
Тус лекцээс заяаны ханиа хэрхэн сонгох, эр эм хүмүүс хэрхэн зохилдон амьдрах, ханийн тэнгэртэй байх, ханийн тэнгэр доройтохын учир шалтгаан, үрийн буянтай байх болоод үрийн буян доройтох шалтгаан, энхрий үрдээ нэр хайрлахын учир зэрэг асуултын хариултыг мэдэж авах юм.
 
Мөн тус лекцэнд хүрэлцэн ирсэн үзэгчдэд “Хурд” хамтлаг үе үеийн хит болсон уран бүтээлүүдээсээ, МУАЖ Ш.Чимэдцэеэ хүрэлцэн ирсэн үзэгчиддээ хүндэтгэл үзүүлэн монгол түмний сэтгэлд хоногшсон дуугаараа эгшиг өргөх аж.
 
Түүнчлэн лам хуврагууд ханийн тэнгэр, үрийн заяа дуудаж, жилийн засал айлдаж, хишиг буяны даллага дуудах юм. Лекцэнд тавгийн идээ, даллагын ууттай хүрэлцэн ирэхийг сүсэгтэн олонд санууллаа.
 
Билетийг Бөхийн өргөөний билетийн кассаар болон UB лавлах 1900-1617-оор ЗАХИАЛЖ, үнэгүй хүргүүлэх боломжтой ажээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг