sonin.mn
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна.
 
Тэд энэ сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт ажиллах бөгөөд ажлын эхний өдрөө Мандал сумын иргэдтэй хийх уулзалтаар эхлүүлсэн аж. Энэ үеэр  Мандалчууд Ноён уул болон монгол орныхоо газар нутгийг хамгаалж хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээх чин эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
 
Гишүүд орон нутагт ажиллах үеэр иргэдтэй хийх уулзалтаа үргэлжлүүлэх ба хилийн заставаар орж, хилчдийн ажил амьдралтай танилцах гэнэ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг