Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нартай уулзалт хийж, “Эмнэлгийн барилгад эмнэлэг ажиллах учиртай” гэж хэлээд энэ асуудлаар ярилцаж дараах шийдэлд хүрлээ.
Монголчууд гурван саяулаа боллоо. Олуулаа болно гэдэг олон эмнэлэг, сургууль, олон цэцэрлэг, олон сайн үйлчилгээ хэрэгтэй. Шинэ контор биш эмнэлэг, сургууль байгуулагдаж байх ёстой. Эмнэлгийн зориулалтаар анх баригдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах нь зөв.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийг дэмжиж, хэрэгжүүлэх замаар тус барилгыг анхных нь зориулалтаар тус эмнэлгийн менежментийн багт өгөхөөр болж, энэ оны наймдугаар сараас эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.
Мөн эмч мэргэжилтний багт хөрөнгө оруулалтыг өөрсдөө татаж гүйцээх нөхцөлөөр энэ барилгыг шилжүүлэх нь зүйтэй, барилга нь төрийн өмч байх бөгөөд түрээсийн төлбөр тэг байхаар зохицуулалт хийх нь зөв гэж Ерөнхий сайд хэллээ.
Тус барилгыг буцааж эмнэлэг болгоход хагас жилийн хугацаа, 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр менежментийн баг энэ ажлыг хариуцан зохион байгуулна. Манай эмнэлэгт хүний нөөцийн боломж хангалттай байна. “Нэг эмнэлэг хоёр жигүүр” төслийн баг энэ асуудлаар төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа гэж тус эмнэлгийн удирдлага хэлж байсан юм.
Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглахаар болж буй нь зөв шийдвэр болж байна гэж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлээд менежментийн багийг дэмжиж, тусалж ажиллахаа илэрхийллээ.
“Засаг та бүхэнд итгэлээ. Итгэл даана гэдэгт найдаж байна. Эрхийг нь бүрэн олголоо. Харин үүргээ бүтэн биелүүлээрэй. Улсын эмнэлэг түмэн олноо ч эмчлээд, төрийн тусгай албан хаагчдаа ч хүлээж аваад, хэрэгцээтэй боломжтой нь төлбөртэй үйлчлээд ажиллабал улсын эдийн засаг, хүний эрүүл мэндэд ашигтай.
Бид бүхний урдаа барьдаг Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн туршлага, ур чадвар дээр тэргүүний технологи, шинэ тоног төхөөрөмж, шинэ барилга байгууламж нэмбэл монгол хүний эрүүл мэндийн нэг баталгаа болно. Сайн эмнэлэг болгож ажиллуулаарай. Засгийн газар шийдлээ гаргаж дэмжиж ажиллана” гэж Ерөнхий сайд хэллээ.
Эрүүл мэнд, спортын яам, Төрийн өмчийн хороо,, менежментийн баг гэрээ байгуулж Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулан албажуулах үүргийг Ерөнхий сайд өглөө.
Мөн Засгийн газрын Х дугаар байр буюу хуучнаар Соёл, спорт аялал жуулчлалын яамны байрыг дуудлагаар худалдах ажил ямар шатанд байгааг Ерөнхий сайд тодруулахад Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж “Дуудлагаар худалдахад бэлэн болсон. 5,9 тэрбум төгрөгөөс эхлэн дуудахаар зар тараасан” гэж хариуллаа.
Эндээс олсон орлогыг Яармагт баригдаж эхлээд дутуу орхигдсон Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд зарцуулах ёстойг Ерөнхий сайд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Юун нэг эмнэлэг хоёр жигүүр вэ.одоо дампуурсан нэгдүгээр эмнэлэгээ улам өргөжүүлэн дампууруулах гээ юу... нэгдүгээр эмнэлэгийн ажилын ачаалал гол нь бус.хүнд суртал нь хирээс хэтэрчихсэн газар шүү дээ.
yasan ih mongo ve Ymar neg yum hiihdee zaaval unts ahiu baihaar vodoh yumaa
... Төрийн өмчийг хулгайлах ажил ил цагаандаа гарлаа . ... Чоно борооноор ...
Ингэх бсан бол зориулалтыг нь өөрчилж цаг хугацаа, хөрөнгө мөнгөний хохирол учруулахыг яагаад зөвшөөрсөн юм бэ?
20 terbumiig Temuujin novshoos garguulaach
Toon dotor useg gedeg shig byambadorj yu hiij yavna ve. umnuu bgaa negdugeer emnelgee oligtoihon udirdaj chadahgui bgaa baij yun neg emneleg hoyor jiguur ve. esvel huviin erin emnelegruugee bas l zuuh geed shunal ni gozolzood bgaa yum bolov uu daa
Энэ сайханбилэгииг хараад байхад нэвтруулэгчиин мэдлэгээсээ ероосоо ахисангуй, бодлогтонч биш гуйцэтгэгч ч биш, ердоо завждагч ажээ. Баярцогт чулуунбат мэтиин хэдэн луйварчдын амыг харж явсаар, ард тумнээ босгоод л сонгуультай золгож манангын маанииг уншуулах тур зуурын амьтан бололтой
Ойлгосонгуй. Сэтгуулчээ. Нэг эмнэлэг 2 жигуур гэдэг нь юу гэсэн уг бэ. 1- р эмнэлэг чинь зориулалтыг нь оорчилсон юмуу. Эсвэл Тэмуужин сайдын оорчилсон эмнэлгийг 1- р эмнэлэг болгож бгаа юм уу. Эсвэл 2 эмнэлгийг нийлуулээд Бямбадорж удирдах юм уу. Хумуусээ тодорхой бичиж огно уу.