sonin.mn
Засгийн газрын хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
 
Хуралдаанаар Хорих ангийн дэглэм өөрчлөн зохион байгуулах тухай, “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээний төслийн тухай, Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай, “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай зэрэг нийт 7 асуудлыг хэлэлцэнэ.
 
Мөн “Монголын эдийн засгийн чуулган-2015”-ыг зохион байгуулах тухай, Дэлхийн ур чадварын олон улсын тэмцээнд оролцох тухай зэрэг 4 асуудлыг холбогдох сайд нар Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг