sonin.mn
Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шийдэмгий ажиллаж эхэлсэн ч “Тамын тогооны vлгэр” тvvнийг тойроогvй, дайрсаар байгаа. Гэхдээ тэрээр бvрэн эрхийнхээ хvрээнд зарим асуудлыг шийдсээр яваа. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хууль зvйн сайд Д.Дорлигжав, Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж, Улсын нэгдvгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нарыг дуудан уулзаж, “Эмнэлгийн барилгад эмнэлэг л ажиллах учиртай” гэдгийг сануулаад энэ асуудлаар дараах шийдэлд хvрчээ.
 
Монголчууд гурван саяулаа боллоо. Олуулаа болно гэдэг олон эмнэлэг, сургууль, олон цэцэрлэг, олон сайн vйлчилгээ хэрэгтэй. Шинэ контор биш эмнэлэг, сургууль байгуулагдаж байх ёстой. Эмнэлгийн зориулалтаар анх баригдсан Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах ёстой. 
 
Улсын нэгдvгээр төв эмнэлгийнхний санаачилсан “Нэг эмнэлэг хоёр жигvvр” төслийг дэмжиж, хэрэгжvvлэх замаар тус барилгыг анхных нь зориулалтаар тус эмнэлгийн менежментийн багт өгөхөөр болж, энэ оны наймдугаар сараас эмнэлгийн vйл ажиллагааг эхлvvлэхийг Ерөнхий сайд vvрэг болгов.
 
 
Мөн эмч мэргэжилтний багт хөрөнгө оруулалтыг өөрсдөө татаж гvйцээх нөхцөлөөр энэ барилгыг шилжvvлэх нь зvйтэй, барилга нь төрийн өмч байх бөгөөд тvрээсийн төлбөр тэг байхаар зохицуулалт хийх нь зөв гэв. Засгийн газрын ордны баруун талд баригдсан уг барилгыг буцааж эмнэлэг болгоход хагас жилийн хугацаа, 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. 
 
Гэхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгvйгээр менежментийн баг энэ ажлыг хариуцан зохион байгуулна. Манай эмнэлэгт хvний нөөцийн боломж хангалттай байна. “Нэг эмнэлэг хоёр жигvvр” төслийн баг энэ асуудлаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа гэж Улсын нэгдvгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж тайлбарласан.
 
Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглахаар болж байгаа нь зөв шийдвэр гэж Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлээд менежментийн багийг дэмжиж, тусалж ажиллахаа илэрхийлсэн юм. “Засаг та бvхэнд итгэлээ. Итгэл даана гэдэгт найдаж байна. Эрхийг нь бvрэн олголоо.
 
Харин vvргээ бvтэн биелvvлээрэй. Улсын эмнэлэг тvмэн олноо ч эмчлээд, төрийн тусгай албан хаагчдаа ч хvлээж аваад, хэрэгцээтэй боломжтойд нь төлбөртэй vйлчлээд ажиллавал улсын эдийн засаг, хvний эрvvл мэндэд ашигтай. 
 
Бид бvхний урдаа барьдаг Улсын нэгдvгээр төв эмнэлгийн туршлага, ур чадвар дээр тэргvvний технологи, шинэ тоног төхөөрөмж, шинэ барилга байгууламж нэмбэл монгол хvний эрvvл мэндийн нэг баталгаа болно.
 
Сайн эмнэлэг болгож ажиллуулаарай. Засгийн газар шийдлээ гарган дэмжиж ажиллана” гэж Ерөнхий сайд хэлсэн. Эрvvл мэнд, спортын яам, Төрийн өмчийн хороо, менежментийн баг гэрээ байгуулж Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулан албажуулах vvргийг Ерөнхий сайд өглөө.
 
Мөн Засгийн газрын Х байр буюу хуучнаар Соёл, спорт аялал жуулчлалын яамны байрыг дуудлагаар худалдах ажил ямар шатанд байгааг Ерөнхий сайд тодруулахад Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж “Дуудлагаар худалдахад бэлэн болсон. 5,9 тэрбум төгрөгөөс эхлэн дуудахаар зар тараасан” гэж хариулсан юм.
 
Эндээс олсон орлогыг Яармагт баригдаж эхлээд дутуу орхигдсон Эх, хvvхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд зарцуулах ёстойг Ерөнхий сайд анхааруулсан. 
Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эмнэлгийн барилгад эмнэлэг л ажиллах ёстой”-г лvндэгнэв. Одоо ажил хэрэг болгох л vлдлээ. 
 
Эх сурвалж: