sonin.mn
Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн намрын чуулганаар хийж, хэрэгжvvлсэн ажлаа тайлагнаж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлынхаа талаар товч мэдээлэл хийсэн юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь ажлын албаны хоёр ч туслахаа дагуулан ирж мэдээлэл хийж суухдаа байн байн хаалга руу хараачилж суусан.
 
Тэгтэл удалгvй Ж.Батсуурь даргын нvд хаалга руу нvvгээд байсны учир тайлагдаж, 30 минутын хугацаатай хэвлэлийн хурал дуусахаас 10-хан минутын өмнө буюу 11:20 цагт Эдийн засгийн байнгын хорооны наргианч гишvvн С.Дэмбэрэл цохиод орж ирдэг байгаа.
 
Мань эр ганцхан сарын өмнө нэгэн арилжааны телевизэд ярилцлага өгөхдөө “Тийм, би ер нь л хоцордог юм” гэж хэлж хөөрхөн дуулианы эзэн болсон удаатай. УИХ-ын нэгдсэн чуулганаас ер нь л хоцорчихоод байдаг С.Дэмбэрэл гишvvнд байнгын хорооны мэдээллээс 20 минут хоцрох бол ёстой “яршиг” л байсан нь ойлгомжтой.
 
Харин байнгын хорооны мэдээлэл хариугvй өндөрлөх гэж байхад заларч ирсэн наргианч, хээгvй С.Дэмбэрэл гишvvн “Хvvе та нар чинь яасан цөөхөн асуулт асуудаг юм” гэж хэлж тэнд цугларсан сэтгvvлчдийг хөгжөөчихөөд гарч одсон. Ер нь л хоцордог гишvvн ээ гэж. 
 
Эх сурвалж: