sonin.mn
Олон нийтийг хоёр хуваагаад байгаа “Ноён” уултай холбоотой асуудлаар УИХ-ын гишvvн, Аж vйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа “Би Ноён уулынхаа өвөрт төрж өссөн. Хөгшид минь цайны дээжээ энэ ууландаа өргөж vеийн vед шvтэж ирсэн.  Би анхны компаниа Ноён уулаараа нэрлэж байлаа. Тийм учраас эсрэг санал илэрхийлсэн. Энэ асуудлаар эдийн засгийн, улс төрийн ашиг хонжоо харж байгааг хэрхэвч дэмжихгvй” хэмээн жиргэсэн байна. 
 
Тvvний хувьд Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх vеэр эсрэг санал өгч байсан гишvvдийн нэг юм. Төрж өссөн нутгийнхаа уулын талаар эрхэм гишvvн ийн жиргэсэн нь цахим ертөнц дэх өөрийн орон зайгаа ашиглаж буйн илэрхийлэл бөгөөд энэ асуудлыг улстөржvvлэхгvй байхыг дэмжигхгvй гэдгээ ийн ил тодоор илтгэжээ. 
 
 
Эх сурвалж: