sonin.mn

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Он гарснаас хойших хугацаанд гахайн томуу өвчин 16 мянга орчим хүнд халдварласнаас тэдний 900 гаруй нь нас бараад байна. Ийм нөхцөл байдал үүссэн хэдий ч айж сандралгүйгээр тайван сэрэмжтэй байхыг Энэтхэг улсын Эрүүл мэндийн сайд Ж.П.Надда ард иргэдэд хандан уриаллаа.

Тус улсын Ражастан болон Гужарат зэрэг мужууд гахайн томуугийн “Эйч1-Эн1” вирусын тархалтад хамгийн ихээр өртөөд байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард анх дэгдсэн уг өвчин 2010 оноос хойших хугацаанд хамгийн олон хүний аминд хүрээд байна.

2009 онд “Эйч1-Эн1” вирусын халдвараар тус улсад 4 000 орчим хүн нас барж байжээ.

Зуны их халууны үеэр уг вирусын тархалт буурна гэж эмч нар үзэж байна.

Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг