sonin.mn

ОТТАВА. /ITAR-TASS/. Канадын Ерөнхий сайд Стивен Харпер, Америкийн тэрбумтан Билл Гейтс нар Африкийн орнууд, Гондурас болон Пакистан улсад хүүхдүүдийг халдварт саа, татрангийн вакцинд хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 42.5 сая доллар хандивлана гэдгээ амлажээ.

Тэд Канадын Оттава хотод хувийн уулзах үеэрээ ийм тохиролцоонд хүрсэн тухай Канадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Дээр дурдсан хэмжээний мөнгийг Олон улсын вакцинжуулалт, дархлаажуулалтын холбоонд шилжүүлэн өгнө. Хүүхдүүдийг вакцинд хамруулах хөтөлбөр болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дээшлүүлэх талаар судалгаа явуулах хөтөлбөрийг дээрх орнуудад 2015-2020 оны хооронд хэрэгжүүлэх аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ"