sonin.mn

Сар шинийн битүүний өдөр  эх орондоо ирсэн Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярыг өчигдөр АТГ-ын ажилтнууд саатуулахыг завджээ. Тодруулбал Пүрэв гарагийн 19.00 цагийн орчимд Н.Энхбаярыг МАХН-ын байран дээрээсээ гарч, ээж н.Бүдхандынх руугаа явах гэж байх үед  АТГ-ын ажилтан н.Эрдэнэсайхан, н.Ганбаяр нар саатуулж,  тодруулга авсан байна.


Өчигдөр мөн “Эрдэнэс Тавантолгой” компаний Захирал Я.Батсуурийг  баривчилжээ.
Өглөө 11.00-12.00 цагийн үед  түүнийг  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Оройдоо түүний албан өрөө, гэрт  нь нэгжлэг хийн, эд зүйлийг нь битүүмжилсэн аж.
Түүнийг Ерөнхий сайд, АН-ын дарга  асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй холбоотой хэргээр АТГ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш шалгаж буй гэнэ.
Юутай ч Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарыг АТГ "оролдоод" эхэлсэн тухай улс төрийн хүрээнд ярилцах болсон нь ийн бодитой болж буй бололтой.


Л.Ганзориг