sonin.mn
Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас дараах асуултад хариулт авлаа. Ойрын vед тун их ажил ихтэй байгаа сайд цагаа байн байн хараад байсан тул илvv дэлгэрэнгvй ярилцах боломж гарсангvй. 
 
-Та Сангийн сайдын ажлыг хvлээж аваад хоёр сар хагас болж байна. Ямархуу байдалтай Сангийн яам хvлээж авсан бэ? 
 
-Өнгөрсөн 2014 он Монгол Улсын эдийн засаг, санхvvгийн хувьд хvндхэн жил байсан. Би Сангийн сайдын ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд хvлээж авсан. Тvvнээс хойш хоёр сар хагасын хугацаанд нэлээдгvй ажил хийж хэрэгжvvлж, төлөвлөөд явж байна. Товчхондоо улс орны эдийн засгийн нөхцөл байдал хvндхэн байгаа.
 
Vvнтэй холбоотойгоор төсөв, санхvvгийн асуудал багагvй төвөгтэй байдлаар хэрэгжиж байгаа учир бvх зvйлийг хуулийн хvрээнд явуулахыг л чухалчлан ажиллаж байна.Ажил хvлээж авснаасаа хойш батлагдаад сар гаруйхан болж байсан 2015 оны төсвийг УИХ-аар дахин хэлэлцvvлж, тодотголыг нь батлууллаа.
 
Энэ нь улсын төсвийг эдийн засагт vvсчихээд байгаа бодит нөхцөл байдалтайгаа зайлшгvй уялдуулах, бодит нөхцөл байдалд нь буулгаж ирэх зайлшгvй шаардлагаас урган гарсан юм. 
 
-Төсвийн тодотголоор Засгийн газрын зардал хэмнэхээр оруулж ирсэн олон санал нэлээн их шvvмжлэл дагуулж, заримыг нь буцаан татсан. Мэдээж та бvхний төсөвлөж байсан vр дvнгээс багагvй ухарсан нь тодорхой? 
 
-Ухарсан. Мэдээж урьд нь зvгээр авдаг байсан халамжыг нь бууруулчихаар хэн дуртай байх вэ дээ. Бидний зvгээс нийтдээ 900 орчим тэрбум төгрөгөөр орлого, зарлагыг бууруулж байж эдийн засгийнхаа өнөөдрийн бодит хvчин чадал дээр ойртож ирнэ гэсэн тооцоолол гаргасан байсан.
 
Байж болох жижиг гэлтгvй хэмнэлтvvдийг нийлvvлж, хамж шимж байж л дээрх 900 орчим тэрбум төгрөгийг тооцоолсон байсан ч УИХ дээр унасан. Ард иргэдийн зvгээс ч багагvй эсэргvvцэлтэй тулгарсан. 
 
Ингээд бид бvх нөөц бололцоогоо шавхан судлаад vзтэл нефтийн бvтээгдэхvvний дэлхийн зах зээлийн vнэ тодорхой хэмжээгээр буурч байгаа учир бидэнд татвар ногдуулах бололцоо гарч ирсэн. Тэр боломжоо ашиглаад нийгмийн халамжийн чиглэлийн vйл ажиллагаагаа vргэлжлvvлээд санхvvжvvлээд явъя гэж л тогтсон.
 
Гэхдээ хамгийн гол нь бидний өөрсдийн маань бодит нөөц, боломж юу билээ гэдгээ л маш сайн vнэн зөвөөр тооцож, харах хэрэгтэй болчихоод байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын төсвийн нийт зардлын 60 гаруй хувь нь зөвхөн цалин, тэтгэвэр, халамжийн зардалд л яваад өгдөг юм шvv дээ.
 
Байдал ийм байгаа учир төсвөө таная, хасъя гэвэл зайлшгvй эдгээрээсээ л хасахаас өөр аргагvй байдалтай болчихсон. Тэгээд энэ зардал руугаа орохоо болъё гээд бидний анх төлөвлөсөн 900 тэрбумаар зардлаа бууруулах тооцоо маань 500 тэрбум дээр л тогтсон.
 
Олон улсын валютын сангийнхан бидэнтэй уулзаж, гаргасан зөвлөмждөө “Та нарын хассан 500 тэрбум бол зардал хэмнэлт огтхон ч биш байна. Дахиад энэ хэмжээгээр зардлаа бууруулж байж Монгол Улсын төсөв бодит нөхцөл байдалдаа ойртож очно шvv” гэж анхааруулж байх жишээтэй. Тэгэхээр Сангийн яамнаас гаргасан анхны 900 тэрбумын зардал хэмнэлт бол бодит байдалд их ойртсон хасалт байсан юм.
 
-Ер нь төсвийн орлого бvрдvvлэлт сvvлийн жилvvдэд дандаа л нэг их наядаар тасраад яваад байсан гэдэг. Орлого нь нэг их наядаар тасарсан юм чинь зардлаа нэг их наядаар бууруулах нь тодорхой.Энэ зайлшгvй хэмнэлтийг төрийн данхайсан бvтцээс эхлэн хасч, танаж болдоггvй юм уу? 
 
-Бид судалж vзсэн. Гэхдээ эдийн засгийн хvндрэлийн vед ажилгvй иргэдийн тоог нэмэгдvvлэх нь эргээд маш том эрсдэл дагуулдаг. Ингэхээр аль болох цөөхөн орон тоог цомхотгох vvднээс яам, агентлагуудад 15 хувийн цомхотгол хийсэн. Агентлагуудын хувьд хоёр орлогчтой байсныг байхгvй болгосон.
 
Зарим байгууллагуудын гадаад томилолтыг бvр тэглэсэн бол бvх газруудын дотоод томилолтыг 50 хувь бууруулсан. Дээр нь бvх яамны гадаад томилолтын зардлыг 50-60 хувь буурууллаа.
 
Шатахууны зардлын хувьд Онцгой, цагдаа, эрvvл мэндийн байгууллагуудаас бусад бvх байгууллагын зардлыг 25-40 хувь бууруулсан нь ер нь л бvх байгууллагууд дээр тэвчиж болох бvх л зардлын зvйл анги дээр хэмнэлт хийсэн гэсэн vг.
 
Дээр нь Монгол Улсын гадаад өрийн vйлчилгээний зардал гэхэд 12 хувь байгаа юм. Товчхондоо өрийн vйлчилгээний зардалд төсвийн зардлынхаа 12 хувийг зарцуулж байгаа бол нийт хөрөнгө оруулалтад ердөө л долоон хувийг зарцуулж байгаа. Монгол Улсын төсвийн нийт зардал болох хоёр их наяд төгрөгөө тооцоод vзвэл цалинг 60 хувиар нэмчихвэл зөвхөн цалин, тэтгэвэр тавиад л дуусах мөнгө шvv дээ.
 
Гэтэл төрийн бvх байгууллагуудын бараа, vйлчилгээний зардал нь нийлээд төсвийн зардлын 19.7 хувь нь л байдаг юм. Эндээс харахад төсвийн бvтэц маань ихээхэн алдагдсан нь харагдаж байгаа юм. Энэ бvхнээс шалтгаалан сvvлийн гурван жил төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасраад явж байгаа.
 
Хэрвээ 2015 онд бас л ийм хэмжээний төсвийн алдагдалтай байвал Засгийн газрын дотоод өрийг нэмэхээс өөр аргагvй болно. Ер нь төсвийн орлого бол татвар, татварын бус орлого, төсвийн алдагдал нөхөх зээл гурваас л бvрддэг зvйл шvv дээ. 
 
-Оны өмнөхөн ДНБ-д ногдох Монгол Улсын гадаад өр хэдхэн хоногийн дотор суга өсөөд байсан. Энэ нь юутай холбоотой байсан юм бэ? 
 
-Нэг юмыг их сайн ойлгох хэрэгтэй. Улсын гадаад өрөнд нөлөөлдөг олон хvчин зvйл байдаг юм. Тэгээд ч миний хувьд 52, 55, 58 хувь гэсэн гуравхан тоо л хэлсэн. Энэ нь мэдээж ДНБ-д ногдох өрийн хэмжээ л дээ. Хамгийн эхлээд валютын ханш орно. Жишээ нь ам. долларын ханш 100 төгрөгөөр нэмэгдэхэд л манай ДНБ-ний 2.5 хувь болдог юм.
 
Гэтэл Монгол Улсын гадаад өр тодорхой хэмжээнд өндөр байгаатай холбоотойгоор нийт өрийн хэмжээ савладаг. Хоёрдугаарт улсын төсөв дээр зээл аваад тvvгээрээ Хvний хөгжил сангийн мөнгийг олгочихсон байсан. Vvнийг 2014 оны төсвийн тодотголоор оруулж ирээд Хvний хөгжил сан дээр бонд гаргасан байхгvй юу.
 
Ийм учраас бидний хувьд он дамжихдаа өрийн хэмжээ ДНБ-ний 55 хувьтай тэнцvv байсан. Бид сая төсвийн алдагдлаа бууруулах гэж багагvй хэмжээний таналт хийгээд оруулж ирсэн ч харамсалтай нь УИХ-аас дэмжлэг авч чадаагvй учир Засгийн газрын дотоодын бондыг гаргаж төлөвлөгдсөн зардлаа санхvvжvvлэхээс өөр арга байхгvй.
 
Гэхдээ зээл авч төсвийн зардлыг санхvvжvvлнэ гэдэг бол хамгийн муу vр дагавартай зvйл л дээ. Манай Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн алдагдлыг хоёр хувьд барина гэсэн заалт тухайн vед байсан. Энэ хоёр хувь бол иж бvрэн зохицуулалт яагаад ч биш юм. Тийм ч учраас сая таван хувь болгож батласан. 
 
Гэхдээ энэ таван хувийн гурав нь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зардлыг Хөгжлийн банкнаас санхvvжvvлж байсантай холбоотойгоор алдагдал нэмэгдсэн. Дээр нь Хvний хөгжил сангийн алдагдлыг нэмэх ёстой.
 
Харин Нийгмийн даатгалын сан ашигтай гардаг. Орон нутгийн сан ашиг алдагдал нь тун ойролцоо байдаг ч бас л жаахан алдагдалтай байдаг. Товчхондоо энэ дөрвөн төсвийн нийт тэнцлээр алдагдлыг тодорхойлдог юм. Яг бодит алдагдлын хувьд улсын төсөв 8.6 хувийн алдагдалтай явж байгаа. 
 
-Эдийн засгийн хvндрэлээс гарах хөтөлбөрт Төрийн өмчит компаниуд хөнгөлөлттэй зээл авбал Засгийн газар 20 хvртэл хувьд нь баталгаа гаргаж өгөхөөр оруулсан байсан. Энэ нь ялгаагvй Монгол Улсын өрийг нэмэгдvvлж байгаа хэрэг биш vv? 
 
-Эдийн засаг руугаа орох мөнгөний урсгалыг нэмэгдvvлж байж хvндрэлээс гарч, цаашаа явахгvй бол өнөөдөр тун хvнд нөхцөл байдал vvсчихсэн байгаа. Жишээ нь өнөөдөр байгаа нийт мөнгөний 25 хувийг Засгийн газар дотоод бондоороо аваад хав дараад суучихсан байгаа. Гэтэл Монгол Улсын эдийн засагт энэ 12 их наяд төгрөг чинь эргэлдэж байх учиртай юм л даа.
 
Гэтэл гурван их наядыг нь төр хав дараад суугаад байсны гор өнөөдөр гарч байна. Засгийн газар дотоод бондоор гурван их наяд төгрөгийг хав дарж суулгvй vндсэний vйлдвэрvvдээ дэмжээд явж байсан бол өнөөдрийн хямрал арай ч ийм байдалд хvрэхгvй байсан болов уу.
 
Цаашдаа Засгийн газрын дотоод бондыг бууруулах, багасгаж байж эдийн засаг руугаа орох мөнгөний урсгалыг нэмэгдvvлэх шаардлагатай. Ер нь эдийн засаг руу ордог гол мөнгөний урсгал нь гадны хөрөнгө оруулалт юм л даа. Нөгөө талаар мөнгөний бодлогоор тусгайлан эдийн засгаа дэмжих ёстой. 
 
-Сvvлийн өдрvvдэд Гацууртын орд хамгийн халуун сэдэв болоод байна. Засгийн газрын зvгээс энэ ордыг хөдөлгөөнд оруулахаар яарч байгаа нь ч тодорхой болоод байгаа. Сангийн сайдын хувьд Гацууртын ордын асуудлыг аль талаас нь харж байгаа вэ? 
 
-Гацууртын ордын 20 хувийг Монголын төр эзэмших талаар яригдаж байгаа. Ингэхдээ энэ ордыг есөн жил ашиглахаар тооцоолж байгаа. Хөрөнгө оруулагчид нь оруулсан хөрөнгөө таван жилд нөхөх тооцоо хийсэн юм билээ.
 
Тэгэхээр vлдсэн дөрвөн жилд нь бид 20 хувийн ашиг авна гэсэн vг. Гэхдээ ингэсэн нь дээр vv нөөц ашигласны төлбөрөө нэмээд явсан уу дээр vv гэдэг л асуудал байгаа юм. Товчхондоо бид таван жил татвараа авч явж байгаад зургаа дахь жилээс нийт ашгийнх нь 20 хувийг авах тухай л яригдаж байгаа.
 
Vгvй бол шууд эхнээс нь “Сентерра гоулд”-ын олборлож байгаа алтны борлуулалтынх нь орлогын таван хувиас нөөцийн төлбөр нэмээд нэмэлт төлбөр маягаар аваад явбал Монголчуудад илvv ашигтай хувилбар болно.
 
-Удахгvй Засгийн газар ажилдаа орсон 90 хоног болно. Ямар нэг амжилт мэдэгдэж байна уу? 
 
-Ажил авах vед байдал маш хvнд байсан. Энэ хvнд байдлаас гарах бvх л арга, тактикийг боловсруулаад эхнээс нь ажил хэрэг болгох гээд л явж байна. Манай Сангийн яамны хувьд мэргэжлийн томоохон баг ажиллаж байгаа. Гэхдээ аливаа асуудалд улстөрчдийн гаргаж байгаа шийдвэр гол нөлөө vзvvлж байгааг тооцохгvй бол болохгvй.
 
2015 оны төсвийн тодотгол бидний санаж байсан хэмжээний талд нь ч хvрээгvй. Мэдээж энэ нь төсөвт томоохон дарамт учруулна. Энэ салбарт 20-иод жил ажилласан хvний хувьд Сангийн яамны жинхэнэ мэргэшсэн албан хаагчидтай хамт өглөөнөөс vдшийн бvрий тасартал зvтгэж л явна. Ямар ч гэсэн зохих vр дvн удахгvй харагдах байлгvй дээ. 
 
Эх сурвалж: