sonin.mn
Сар шинийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд хэрэглэж буй том оврын автомашиныг сайд нар болон хурган дарга нарыг албан хэрэгцээндээ хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргаад байгаа. Гэхдээ зөвхөн хөдөө явахдаа туулах чадвар сайтай тов оврын машин ашиглахыг vvрэгдсэн. 
 
Гэтэл сайд дарга нар тvvний гаргасан шийдвэрийг хvлээн зөвшөөрөхгvй Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийг ихээхэн хэцvv байдалд оруулаад байгаа гэнэ. Энэхvv шийдвэрийг хэрэгжvvлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн бvртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нарт vvрэг даалгавар болгон хэрэгжvvл гэх тушаал шийдвэрийг өгсөн хэрэг юм.
 
Тиймээс уг ажлыг хэрэгжvvлэхэд ихээхэн хvндрэлтэй байгаа тул тушаал авсан дарга нар аргагvйн эрхэнд Ерөнхий сайдад хов хvргэхээс өөр замгvй болжээ. Мэдээж уг ажлыг алга урвуулахын дайнд эргvvлнэ гэдэг тийм ч амар зvйл биш гэдэг нь ойлгомжтой.
 
Уг нь Ерөнхий сайд хэмнэлт хийж элгээрээ хэвтсэн эдийн засгийг бага ч болов өндийлгөх vvднээс яам, агентлагийн дарга нарын шатахуун их хэрэглэдэг автомашины зардлыг багасгах гэсэн л арга. 
 
Өөрөөр хэлбэл, дарга нар голдуу “Lexus 470, 570”, “Land 200, 100”, Бенз” жип зэрэг автомашинуудыг хөлөглөдөг.Эдгээр автомашинууд нь бvгд 100км-т 20-иос дээш литр шатахуун хэрэглэдэг багтаамж өндөртэй мотортой машинууд гэсэн vг.  Тиймээс дээрх автомашинуудын ашиглалтын зардалд өнгөрсөн онд гэхэд л 19 тэрбум төгрөг зарцуулсан байдаг гэсэн албан ёсны тоон судалгааг ТӨХ гаргасан юм.
 
Ингээд Төрийн өмчийн хорооноос гаргасан судалгааг сонирхоод vзэхэд төрийн өмчит 757 байгууллагад 5058 автомашин данслагддаг бөгөөд, тэдгээрийн 812 нь тансаг зэрэглэл том оврын жип, 159 нь дунд оврынх гэнэ. Тэгвэл тус газрын гаргасан судалгаагаар төрийн албанд ашиглаж байгаа нэг авто машинд дунджаар жилд 3889 литр шатахуун зарцуулж байна гэсэн vг.
 
Өнгөрсөн онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд таван тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна.
 
Мөн Vндэсний аудитын газар өнгөрсөн жил зөвшөөрөлгvй 222 төрийн албан хаагч төсвөөс машин унаж байгаа талаарх судалгаа хийж, vvнийгээ УИХ-ын чуулганд танилцуулж байсан билээ.
 
Тиймээс Ерөнхий сайд Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддоржид “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн ирэх сарын 17-ны Засгийн газрын хуралдаанд оруулахыг даалгасан байна. Энэ бvх тэвчиж болох зардлыг хэмнэвэл нэлээд их мөнгийг хэмнэх болоод байгаа юм.
 
Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хvртэл “Төсвөө хэмнэж, зардлаа танах асуудлыг надаас эхэлье” хэмээн уриалаад байгаа. Гэтэл бодит байдал дээр дарга нар тансаглалаасаа татгалзаж чадахгvй “новширч” байгаа нь тэдний vргvй зардал хэр гаргадийг харуулж буй юм. 
 
Товчхондоо бол тэд Ерөнхий сайдын хэмнэлт хийх шийдвэрийг хvлээн зөвшөөрөхгvй хэмээн ТӨХ-ны дарга нарыг илтэд ойшоож буй хэрэг юм. Яг vнэндээ тушаал шийдвэр нь хэрэгждэг субьект нь бол ердөө л төрийн жирийн албан хаагчид шvv дээ.
 
 
Эх сурвалж: