sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос холгүй орших газарт хоёр давхар хувийн сууцанд нэгэн этгээд хийн гар буугаар гурван хүнийг хөнөөсөн хэрэг гарлаа. Цагдаа нарын мэдэгдсэнээр, зэвсэгт этгээд энэ хэргийг үйлдсэнийхээ дараа амиа хорложээ.
 
Өнөө өглөөний 9:30 цагийн орчимд тус улсын Кёнги аймгийн Хуасон хотод дээрх этгээд гал нээн ах болон бэрийнхээ аминд хүрсэн байна. Амь үрэгдсэн гурав дахь хүн нь хэргийн газарт шуурхай очсон цагдаагийн албан хаагч ажээ.
 
Энэ хэрэг гэр бүлийн эд хөрөнгөтэй холбоотой маргааны улмаас гарсан гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг