Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ой, Эх орончдын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард түмний эрх чөлөө, эв нэгдэл, язгуур эрх ашгийн баталгаа, бодит илэрхийлэл болсон Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчид, ардын хувьсгалын манлайлагчид, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө халуун амь, бүлээн цус, урсах хөлс, улирах амьдралаа зориулсан монголын эх орончид, Ардын намын үе үеийн удирдагчид, улс ардын аж ахуйн салбарын зүтгэлтнүүд, ахмад үеийнхнийхээ байгуулсан гавьяа, бүтээсэн алдрыг жил бүрийн улс орон даяар хүндэтгэн дурсаж, бахархан тэмдэглэдэг.
Ойг тохиолдуулан Монгол Ардын нам Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, ёслол хүндэтгэлийн хурал зохион байгуулан, бөхийн барилдуулдаг уламжлалтай.
Уламжлал ёсоор өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Т.Гантулга, Х.Булгантуяа тэргүүтэй дарга удирдлагууд, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлэг, нийслэлийн МАН, орон нутгийн намын хороо, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон гишүүд дэмжигчид Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Эх орончдын өдрийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг нээж Монгол Ардын намын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр 2014 оны хугацаанд Монгол Ардын Намаас хийж хэрэгжүүлсэн ажил, улс эх орны, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаар тавьсан илтгэлдээ “Монгол орны тусгаар тогтнолыг сэргээн мандуулах, харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулах, ард түмнээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдруулахын төлөө ардын хувьсгалыг удирдан манлайлсан хүчин бол Монгол Ардын Нам бөгөөд манай улсын тусгаар тогтнолын болон их бүтээн байгуулалтын манай намын түүхтэй салшгүй холбоотой гэдгийг онцлохыг хүсч байна... Эх орончдын баярын энэ өдөр туршлагатай, тулхтай улс төрийн ууган хүчний хувьд манай нам өнгөрсөн түүхэн үед байгуулсан гавьяа, ололт, амжилтаараа бахархахын зэрэгцээ өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашдын зорилтоо тодорхойлох үүрэг, хариуцлагатай улс төрийн хүчин гэдгээ ухамсарлах ёсто” гэдгийг онцолсон юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлэг, нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн намын хороодын төлөөлөл, гишүүд дэмжигчдээс бүрдсэн 800 гаруй хүн оролцлоо.
Энэ үеэр жилийн хугацаанд үр бүтээлтэй, амжилттай ажилласан шилдэг намын байгууллагуудыг шалгаруулдаг. Энэ жил долоон номинацид 2014 онд амжилттай ажилласан нийт 12 шилдэг намын байгууллагыг шалгаруулж Д.Сүхбаатарын цом, өргөмжлөл гардууллаа. Тодруулбал,
Шилдэг намын байгууллагаар Дархан-Уул, Хөвсгөл аймгийн МАН-ын хороо
Дотоод ажлын шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар Сэлэнгэ, Ховд аймгийн МАН-ын хороо
Бүтээлч намын байгууллагаар Баянхонгор болон Нийслэлийн намын хороо
Санхүүгийн шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар Төв, Орхон аймгийн намын хороо
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах шилдэг менежменттэй намын байгууллагаар Хэнтий аймгийн намын хороо
Орон нутгийн хурлын сонгуульд амжиллттай оролцсон намын байгууллагаар Хөвсгөл аймгийн намын хороо
Намаас дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр бүтээлтэй ажиллаж буй намын байгууллагаар Өвөрхангай, Завхан аймгийн намын хороо тус тус шалгарлаа.
Үргэлжлүүлэн намын тэргүүний анхан шатны байгууллагуудыг шалгарууллаа. Тодруулбал, Монгол Ардын Намын бодлого шийдвэрийг орон нутагт амжилттай сурталчилан ажилласан намын тэргүүний 30 анхан шатны байгууллагад шагнал гардуулсан юм.
Түүнчлэн улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө, нам, улс төрийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан гишүүдээ Монгол Ардын Намын дээд шагнал Тусгаар тогтнол одонгоор шагнаж урамшууллаа.
Мөн Монгол Ардын Намд гишүүнээр элсч буй таван залууд намын батлах гардуулахын зэрэгцээ жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит “Монголын түүх”-ээ хэн сайн мэдэх вэ түүхийн анхдугаар олимпиадын эхний гурван байрт шалгарсан Улаанбаатар хот дахь ЕБС-ийн ахлах ангийн гурван сурагч болон шилдээр шалгарсан заах арга зүйн нэгдэлд шагналыг нь гардууллаа. Уг олимпиадад Москвагийн нэрэмжит Улсын тэргүүний 33-р сургууль нэгдүгээр байрт орж, цомын эзэн болсон юм. Арга хэмжээг хааж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат үг хэлэн, урлагийн тоглолт болсноор өндөрлөлөө.
Сэтгэгдэл0
Юун хүүхний зураг вэ? МАН-ынхны хажуугийн сааднаасаа авдаг биеэ үнэлэгчиин зураг уу.
Одоогийн МАН авилгачин хулгайч дээрэмчдээр дүүрсэн мафийн байгууллага болсон.
МАН монгол хүний эрх ашгийг боддог юм бол Энхболд тэргүүтэй хужаа хятад данжаад гамин гаралтай удирдлагуудаасаа яаралтай сал.Монголын ард түмний дунд МАН-ыг Бээжингийн коммунист намаас далд удирдлагатай гамин хятадын шээснүүд толгойлдог болсон гэсэн ойлголт бий болсон байна.
Odoogiin namuud ch dee. yamar ch uzel barimtlalgui. Mungu ideh luuvirchdin tsuluulga
хөгөө ч чирж байна дөө, энд энэ хэд нь МАН-ын баяр гээд цэцэг барьж гүйлдээд л , тэнд энхбаяр нь МАХН-ын баяр гээд бас хирдээ дүвчигнөөд л , Зөвлөлтийн үеийн Баригдашгүй Өшөө Авагчид гээд кинонд Парист байгаа оросын цагаачид хаанаа тодруулах гэтэл 2 баагий зэрэг гарч ирээд хаан болох гэж үзэлцээд байдаг жүжиг шиг л юм болж бна даа чааваас гэж ...
Хүрэлнүдтэн хулгайчдаар дүүрсэн. Тэд шатааж хулгайлж авилгадаж дээрэмдэж залилж мэхэлж бүгдийг чаддаг. Улс орноо хүн ардаа ийм байдалтай болгосон.