sonin.mn

Монголын ууган арилжааны банкуудын нэг болох Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-нд  тулгын  чулуугаа  тулж  байсан  бол  өдгөө  Монгол  улсын  хөгжлийн  голомт, эдийн засгийн цохилох зүрх нь болж, амжилт ялалтын 20 жилийн түүхээ эрхэм харилцагч табүхэнтэйгээ хамтдаа бичжээ. Олон улсын төлбөрийн картын системийг Монголд анхлан нэвтрүүлсэн Голомт банк,дэлхийн  мэдээллийн  технологийн  дэвшилд  тулгуурласан,  шилдэг  шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол нэвтрүүлж ирсэн тул “АНХДАГЧ-БҮТЭЭГЧ” банк гэсэналдрыг харилцагчдаасаа зүй ёсоор хүртсэн юм. 

 

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нь төр засгийн бодлого шийдвэрийг тогтмолдэмжин  ажиллаж  ирсэн  төдийгүй  бизнес  эрхлэгчдийн  найдвартай  түнш,  хөрөнгөоруулагчдын эрсдэлгүй гүүр нь байж уул уурхай, хөдөө аж ахуй, дэд бүтэц, спорт, соёлурлаг  гээд  бүхий  л  салбарт  оновчтой  хөрөнгө  оруулалт  хийн,  бүтээн  байгуулалтыгөрнүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн эх орныхоо хөгжлийг түүчээлж ирлээ.

Голомт банкны ололт амжилтууд болон санхүүгийн хүчирхэг үзүүлэлтүүдийг үндэслэндэлхийн банк санхүүгийн салбарын нэр хүндийг  тодорхойлогч байгууллагууд үргэлж“ШИЛДЭГ“-ээр өргөмжилж ирсэн нь 600.000 гаруй харилцагч та бүхний маань бидэндхүлээлгэсэн өндөр итгэлийн үр шим тул 1800 гаруй Голомтчуудынхаа нэрийн өмнөөсгүн талархал илэрхийлж байна. Эрхэм харилцагч танд Голомт банк үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойнбаярын мэндийг хүргэе!