sonin.mn
КИЕВ. /NHK/. Манай улсын зүүн нутгийн зэвсэгт мөргөлдөөнд Орос холбоотой болохыг нотлох баримтыг дэлгэхээр Борис Немцов төлөвлөж байсан учраас түүнийг хэн нэгэн хөнөөсөн байж магадгүй гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко хэллээ. Порошенко мөн “ОХУ-ын сөрөгч хүчний удирдагч Б.Немцов бол Украины сайн анд нөхөр төдийгүй Оросын баатар байсан” гэв. Түүний хэлснээр, Б.Немцов тус хоёр улсын хооронд гүүр болж байсан юм.
 
“Украины зэвсэгт мөргөлдөөнд Оросын зэвсэгт хүчнийхний оролцоо байгааг нотлох баттай баримт надад бий гэж Б.Немцов хэлж байсан. Б.Немцов нотлох баримтыг дэлгэхээр төлөвлөж байсан” гэж Украины Ерөнхийлөгч хэлээд, “хэн нэгэн энэ нотлох баримт дэлгэгдэхээс айсан учир Б.Немцовыг хөнөөсөн” гэлээ.
 
Г.Доржханд