sonin.mn
ОТТАВА. /ITAR-TASS/. Канадын Засгийн газар 125 цэргээ Төв болон Зүүн Европт байрладаг НАТО-гийн баазад алба хаалгахаар илгээх шийидвэр гаргасан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ. “Канадын хааны явган цэргийн хорооны цэрэг, офицеруудыг Европт илгээхээр томилсон. Цэргүүд даваа гарагт Канадаас ниснэ” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна. Канадын цэргийн албан хаагчдыг Европын чухам ямар орнуудад байрлуулж байгааг мэдээлээгүй байна.
 
НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн хамтарсан сургуулилтыг дээрх бүс нутгуудад хийх зорилготой эвслийн цэргийн хүчний “Баталгаа” ажиллагааны хүрээнд Европт цэргүүдээ илгээж байгаа болохыг Канадын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Уг ажиллагаанд оролцохоор  Канадын Тэнгисийн цэргийн хүчний "Фредериктон" харуулын хөлөг онгоц Газар Дундын тэнгист нэгдүгээр сард ирсэн байна. Уг хөлөг онгоц 2014 наймдугаар сараас хойш уг тэнгист байрлаж байсан “Торонто” харуулын хөлөг онгоцны байлдааны жижүүрлэлтийн халааг авчээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: