sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Их Британийн хунтайж Уильям БНХАУ дахь анхны айлчлалаа хийхээр ням гарагийн орой Бээжин хотод иржээ. Дөрвөн хоног үргэлжлэх айлчлалынхаа үеэр хунтайж Уильям Шанхай хот болон Юннань мужийн баруун өмнөд нутгаар зочилж, соёл урлаг болон нийгмийн чиглэлтэй хэд хэдэн үйл ажиллагаанд оролцох ажээ.
 
Хунтайжийн айлчлал нь БНХАУ-ын талаарх их британичуудын ойлголтод өөрчлөлт гаргахад тус дөхөм болж, хоёр орны харилцааг бэхжүүлэн, ард иргэдийн нөхөрлөлийг гүнзгийрүүлнэ хэмээн БНХАУ найдаж байна гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна. БНХАУ-ын Гадаад харилцааны дээд сургууль хунтайжийг урьжээ. Хоёр дахь хүүхдээ тээж байгаа хунтайжийн гэргий Кэтрин түүнийг дагалдан ирээгүй байна. Их Британийн хунтайж Уильям БНХАУ-д очихоосоо өмнө Японд айлчилжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: