sonin.mn
СӨҮЛ. /Sputnik/. Дайны үед солонгос эмэгтэйчүүдийг бэлгийн боол болгон ашиглаж байсныхаа төлөө уучлалт гуйхыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Японд хандан уриаллаа. Бэлгийн боолчлолд өртөж байсан эмэгтэйчүүд нас өндөр болж байгаа учраас тэднээс албан ёсоор уучлалт гуйхыг Пак Японы Засгийн газраас шаардсан байна. “Зөвхөн энэ жил гэхэд тэдгээр эмэгтэйчүүдийн хоёр нь сэтгэл санааны гутралд орон нас барсан. Тэдний нэр төрийг сэргээх цаг хугацаа урсан өнгөрсөөр байна” гэж Ерөнхийлөгч Пак мэдэгдсэнийг “New York Times” сонинд мэдээлжээ.
 
Герман болон Франц харилцан дайсагнаж, хямралд өртөж байсан хэдий ч одоо шинэ Европыг байгуулах манлайлагчид болсны нэгэн адил Япон, Өмнөд Солонгос хоёр хамтран түүхийн шинэ хуудас нээх цаг нь болсон гэж тэрбээр мэдэгджээ. 1910-1945 оны хооронд Япон улс Солонгосыг эзэлсэн бөгөөд харийн эзэрхийллийн эсрэг бослогын 96 жилийн ойг тохиолдуулан Пак мэдэгдэл хийсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: