sonin.mn
ДОНЕЦК. /Sputnik/. Хүмүүнлэгийн тусламж ачсан машинууд Украины зүүн нутгийн Донецкоос Дебальцево хотыг зорин хөдөлнө гэж Донецк хотын захиргаа мэдэгджээ. “Нөхөрсөг хөрш” буяны ажиллагааны хүрээнд хотын сайн дурынхны төвийн цуглуулсан хүмүүнлэгийн тусламжийн цуваа Донецк хотын захиргааны байрнаас гуравдугаар сарын 2-ны өглөөний 09:00 цагт /орон нутгийн цагаар/ хөдөлнө гэж хотын захиргааны төлөөлөгчид мэдэгдсэн байна.
 
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Снежное, Торез болон бусад хотууд руу Донецк хотынхон олон арван тонн хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Донецк болон Луганскийн хил дээр орших тээврийн гол зангилаа газар болох Дебальцево хотын орчимд босогчид болон Украины цэргүүдийн хооронд ширүүн тулаан болсон билээ. Хоёрдугаар сарын 15-нд гал зогсоох дэглэм тогтоосны дараахан уг мөргөлдөөн болсон байна. Хэдэн өдөр үргэлжилсэн мөргөлдөөний дараагаар буюу хоёрдугаар сарын сүүлээр Украин удс 2000 гаруй цэргээ буцаан татсан бөгөөд босогчид Дебальцево хотыг хяналтдаа авсан юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: