sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. АНУ-ын зүүн хойд нутагт хүчтэй цасан шуурга болсны улмаас тус улсын агаарын тээврийн компаниуд ням гарагт 1600 гаруй нислэгээ цуцалжээ. Мөн 5000 орчим нислэг хойшлогдсон байна. Тус улсын Нью-Йорк болон Филадельфи /Пенсильвани/ хотод олон тооны нислэг саатжээ. Даваа гарагийн өглөөгүүр автозамуудын байдал хүндрэх төлөвтэй байгааг Нью-Йорк хотын эрх баригчид анхааруулаад хувийн автомашинаараа аль болох зорчихгүй байхыг оршин суугчдаас хүссэн байна.
 
Сүүлийн нэг сарын хугацаанд АНУ-ын зүүн хойд нутагт тав дахь удаагаа цасан шуурга болж байгаа юм. Цаг уурын урьдчилсан мэдээгээр, энэ бүс нутаг агаарын хүйтэн урсгалын нөлөөнд мягмар гараг хүртэл байх аж. Өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт Америкийн өмнөд мужуудад цасан шуурга болжээ. Эдгээр нутагт цас шуурах нь ховор үзэгдэл юм. Энэ үеэр АНУ-ын хамгийн их ачаалалтай агаарын боомтуудын нэг болох Даллас хотын нисэх онгоцны буудалд 1500 гаруй нислэг цуцлагдсан байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: