Нарантуул захтай хаяа дэрлэн орших “Шөнийн зах’’-ыг мэдэхгүй хүн бараг л байхгүй. Тодруулбал, өнгөрсөн онд нэгэн залуу тус захын барилга дээр ажиллаж байгаад унаж хүнд бэртэл авсны улмаас хоёр нүдгүй болж улмаар шүүх хурал нь болоогүй байхад хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан гашуун үнэн бий.
Хохирогч залуугийн эхнэр болох Б.Болормаа бүсгүй захын удирдлагуудад өргөдөл гомдол гаргаснаар энэхүү хэрэг олон нийтэд ил болж байсан билээ. Гэсэн хэдий ч хохирогчид шүүхийн өмнө хүчин мөхөстөж, цэл залуухан эр амьдралаараа хохирч, өнөөдр ертөнцийг харах хоёр мэлмийгүй, арай ядан хоног төөрүүлж сууна.
40-50 хүн барьцааны мөнгөө авч чадахгүй байгаа
Тэгвэл одоо тус захын удирдлагууд лангуу түрээслэж байсан хүмүүсийн барьцаа мөнгийг өгөхгүй тас гүрийж. 40 гаруй хүнийг хохироогоод байна. Ингэж хэлэх гэрч нь бидэнд тодорхой мэдээллийг дамжуулсан юм. Тус захын удирдлагуудын хүнд суртал, дээрэнгүй бүдүүлэг зан ааш нь тэвчихийн аргагүй хэцүү байдаг талаар тус захад лангуу түрээслэж байсан Н гэгч бүсгүй учирлаад, өнөөдрийг хүртэл лангууны барьцаа мөнгөө авч чадахгүй байгаа талаар доорх зүйлийг ярьсан юм.
Тэрбээр “2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тус захад 6.5 м2 лангуу түрээслэн ажиллах болсон юм. Уг лангууг түрээслэхийн тулд захын эзэн болох М.Дашдондогт түрээсийн барьцаа хэмээн хоёр сая төгрөгийг бэлнээр өгсөн юм. Гэтэл бидний түрээслэсэн хэсэгт ямар ч хүн орж ирэхгүй орлого байхгүй учир аргагүй эрхэнд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр М.Дашдондог захиралд өргөдөл гарган лангуугаа суллаж, барьцааны мөнгөө авъя гэж хэлсэн.
Гэтэл захын удирдлагууд бидэнд одоо ямар ч мөнгө алга. Та нар ирэх долоодугаар сард мөнгөө ав гэж хэлсэн. Уг нь бидэнтэй анх гэрээ хийхдээ иймэрхүү маягаар гэрээ хийгээгүй юм. Одоо нийтдээ тус захын удирдлагуудаас барьцаа мөнгөө авах гэсэн 40-50 хүн байна.
Уг нь М.Дашдондог захирал бидэнд хоёр сая төгрөг гаргаад өгчих боломжийн хүн гэдгийг хүн болгон мэднэ. Угаасаа түрээслэгчид гарлаа гэхэд араас нь барьцааны мөнгөө өгөөд орж байгаа өчнөөн олон түрээслэгчид байгаа. Гэтэл бид нарт мөнгө байхгүй долоодугаар сард ир гээд байна. Бид өнөөдөр амьдралаа залгуулах гэж энэ зах дээр лангуу түрээслэхээр ирсэн хүмүүс.
Яг үнэндээ энэ хоёр сая төгрөгийг барьцаа мөнгө болгож өгөхийн тулд бусдаас хүүтэй зээлж авсан мөнгө шүү дээ. Тиймээс л бид барьцааны мөнгөө хурдан авмаар байна гэж яаж ч хэлээд биднийг хүн гэж тоохгүй байна. Аргаа бараад хэвлэлд хандаж зохих газруудад нь гомдол гаргахаар зэхэж байна. Уг нь мөнгөтэй хүмүүст хоёр сая төгрөг гэдэг бол юу ч биш. Тэдний нэг оройных нь хоолны мөнгө байлгүй дээ.
Хүн орохгүй байгаа газарт бид улам бүр түрээсийн өрөнд орж, өрөө дийлэхгүй болно шүү дээ. Түрээслэгчидтэй туйлын уян хатан харьцдаг гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр рекламддаг хүмүүс бодит байдал дээр шал өөр байдаг юм байна. Уг нь “Шөнийн зах”-ын эзэд нийгэмд нэлээд өндөр байр суурь эзэлсэн төрийн алба хашдаг хүмүүс шүү дээ.
Тухайлбал, захын эзэн М.Дашдондогийн төрсөн ах нь М.Хүрэлсүх гэж хүн бий. Энэ хүн өмнө нь тус захыг ажилуулж байсан. Одоо БОНХЯ-ны дэд сайд хийгээд, тарган цатгалан, өндөр албан тушаал хашиж яваа. Тэгвэл өнөөдрийн эзэн М.Дашдондогийг мөнгө ихтэй, шинэ баячуудын нэгэн гэдгийг энэ захын хуучин түрээслэгчид бүгдээрээ дуу нэгтэй батладаг.
Гэтэл ийм баян, тарган хүмүүс ийм олон хүнийг түрээсийн барьцааны мөнгөөр хохироож болохгүй шүү дээ. Тиймээс М.Хүрэлсүх сайд аа “Бид урдахаа хойдхоороо нөхөж арай ядан бор хоногийг өнгөрөөж яваа хүмүүс. Бид та нар шиг тарган затгалан амьдардаг улс биш. Та бүхний халаасанд байгаа хоёр сая төгрөгиин хүүг төлөх нь бидэнд үнэхээр хүнд байна. Таныг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна” гэж хэлмээр байна” гэв.
Ингээд мэдээллийг баттай болгохын тулд тус захын менежер Д.Хосбаярын 9595.... дугаарын утас руу холбогдож бодит байдлын талаар хариулт авах гэсэн боловч тэрбээр утсаа авахгүй байсан юм. Түүнчлэн эх сурвалж Н-ийн хэлж буйгаар анх хоёр сая төгрөгийн түрээсийн барьцаа мөнгө өгчихөөд одоо янз бүрийн зүйл суутгасаар байгаад нэг сая найман зуун тавин мянган төгрөг авахаар болсон хэмээн ярьж байсан.
Яг үнэндээ төрд ямар ч татвар төлдөггүй хүмүүсийг түрээслүүлэгчүүд гэж УИХ-ын гишүүн Г.Уянга хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, түрээслүүлэгчид сардаа хэдэн арван сая төгрөгийн ашгийг зовлонгүйгээр олдог гэсэн үг. Тэд ийм ч учраас түрээслэгчдийн эрх ашгийг дуртай үедээ зөрчиж байдаг нэг бодит жишээ нь дээрх иргэний асуудал юм.
Харин’ “Шөнийн зах”-ын эзэн М.Дашдондог өнгөрсөн онд өгсөн ярилцлагадаа их л боломжийн зүйл ярьж байж. Тэрбээр “Эрсдэлгүй зүйл гэж үгүй. Би түрээслэгчиддээ санхүүгийн бэрхшээл, эдийн засгийн хямрал, борлуулалт эрс муудсан зэргийг харгалзан боломж олгодог" гэж ярьжээ. Гэтэл түүний хэлсэн энэ үг амьдрал дээр огт өөр байгаа нь түүнийг аль хэр ажил хэрэгч хүн бэ гэдгийг тодорхойлж буй юм.
Ямартай ч тун удахгүй 40-50 хүн “Шөнийн зах”-ын хохирогчид хэмээн Чингисийн талбай дээр жагсаж, өлсөж байвал нэг их гайхах хэрэггүй бололтой. Юутай ч төрийн өндөр албан тушаал хашиж ард иргэдийнхээ аж амьдралыг хамгийн сайн мэдэж байх учиртай М.Хүрэлсүх дэд сайд аа, ядарсан иргэдэд хоёр сая төгрөг гэдэг тун их мөнгө.
Тиймээс таныг энэхүү асуудлыг анхаарлдаа авч, хүмүүсийн хохиролыг яаралтай барагдуулна гэдэгт олон хүн итгэж байгааг үүгээр уламжилъя. Мөн эвэхүү асуудлыг ШӨХТГ-ынхан анхааралдаа авахад илүүдэхгүй бололтой.
Р.Саруул
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
avsan yum bol butsaagaad ogchih heregtei shuu dee.
otoj baigaad trybadchihaajdee.
хараачээ энэ хүний царайг. мөн ч гоогоо ёо.
buu avch ochood l buudchix
Avsan juum bol butsaagaad ogooch... Jaakhan juum uzsen juum shig bail daa...Ukhriin suul hutgan deer gegcheer tegej baigaad tomoor hohirov doo!!!!
oortei ni adilhan argaar haritsahgui yu. mashiniig ni shataa, evd ooriig ni zod.tegeed naadah chini ogno.
Ийм тэнэг балай юмнуудыг яах гэж дэд сайдад томилж байдаг юм бэ? Үтэр түргэн огцруулж шинэ залуу нэр төр цэвэр залуу хүмүүсээ гаргаач ээ...
Хүрэлсүх гэгч нь бас шүлэг бичиж байнгаа юм гэж гоё үг холбон нэг энэрэнгүй дүр эсгэх нь бүр ч инээдэмтэй. Ийм харгис хохой юм бол юу гэж тэгж цэвэр амьтан болж донгоддог байна аа. Хэлсэн дээ л байгаа ч дээ.
Луйварчид угаасаа л хоёр нүүртэйш дээ Ядарсан ард түмнээ дээрэлхэж луйвардан басамжилсаар хагартлаа баяжсан Гэдсээ даахгүй чирээд ичиж үхмээр юмаа Барьцаа авч болсон юм өгөөч ээ Яасан хүнийг боддоггүй луйварчид вэ АТГ-т шалгуул АТГ нь бас хачин хоёр нүүртэй хээл хахуулын үүр уурхай болсон гэдэг юм билээ
muuhai shunahai tsaraitai, aimshgiin targalaad guzeeleed hun helberee aldchihsan iim ulsuud muuhai bn daa
ingej bayan targan yavaad yadag bainaa, olon hunii haraal shingesen mongo chin hooloigoor chin zugeer ordog yum uu? hahaj uhev dee guzee min.
chi Odoo yu ve tengerees buuj irsen joom uu, xunii yumiig ogch sur,daraa ooriinhoo baling tsewerled sur
Ийм хогийн хуний монгоор барьцаа хийж улайм цайм дээрэмдсэн баагийг бол олон юм ярилгуй алсын дурантай буугаар падхийчих л улдэж байгаа!Тэрнээс наадах Чинь тэр 40-50 хуний турээсний барьцаа гээд байгаа монгийг эргуулж огно гэдэг бол худлаа!Ернь бол их зальтай шунахай матарууд байнашд!Нэг муу умхий лангуу турээслэхийн тулд барьцаа монго аваад байхдаа яаахавдээ!Энэ бол зальтай банкны бус хувьгуй монго зээлээр авсан зальт арга!Амьдралаа залгах гэж арга ядаж яваа хумуус банкнаас хуутэй зээл авч "барьцаа"нэрэн доор энэ зальтай дээрэмчингуудэд хувьгуй зээл олгож байна гэдэг бол санхуугийн хамгийн зальт хумуус болох еврейнуудээс илуу хунийг залилан мэхэлж улайм цайм санхуугийн дээрэм хийсэн асуудал!Ийм шээс гоожуулж дургуй хургэсэн шунахай матаруудыг бол буудчих хэрэгтэй оор арга байхгуй!Тэр 40-50 хохирсон хуний альнь хэн нь буудчихав гэж хайж явдын
Унэн моноорнь хууль шуухээр заалдаад юууч олж долоохгуй!Баян тарган хунтэй Монголын нохцолд шуухээс хэзээч унэн моноо олж долоохгуй,ядуу хуний тумэн буруу болоодл дуусна!Та нар шуугч прокурорууд Монголд яааж амьдарч байгааг нэг ажиглаарай!Улсаас нээх айхтар том цалин пунлуу аваад байдаггуй мортоо дунд гарын бизнесмэнээс хамаагуй тансаг амьдардаг!Бодоод уз!Монго хаанаас олохуу?Мэдээж монготэй хунд "зов"шийдвэр монгоор гаргаж огчл монготэй болно оор арга байхгуй!Хууль дурэм зов ажилдаггуй улс оронд эрт орой хэзээ нэгэн цагт хууль бус бууны дуу цуурай заавал гардагнь байгалийн жам,хуний нийгмийн бичигдээгуй хууль!Ганц хоер ийм танхай шунахай матарыг буудангуут цаадуулнь ингэж цадигаа алдахаа больж эхэлнэ!
Ugaasaa mongold shoniin zah gej yu baihav dee
шунал ихэдвэл шулам болдог гэдэг
Ийм нөхөд төрд орох хамгийн сайн арга бол дэд сайд, мэдээж дараа нь төрийн нарийн бичгийн дарга болдог туршлага дэлгэрсэн байна. Энэ азщрга бол аюулгүй, сайн арга мөн. Ийм олон жишээ бий. Дараа нь үүнийгээ төрийн жинхэнэ албан хаагч байсан гээд дайраад байна даа.
HURELSUKH GEJ MUUR BAGSHIIN DURTEI HAMGIIN ARCHAAGUI NOVSHI BII BAS L ZALUU HUUHEN AVCHI EHNER HUUHDEE HAYSAN BANZAL NOVSHI HUURAMCHI DURTEN BAIGAA