sonin.mn
ЛОНДОН.  /KAZINFORM/. Дэлхийн тэрбумтнуудын тоо урьд байгаагүйгээр нэмэгдэн 1 800 давлаа гэж АНУ-ын бизнесийн сэтгүүл мэдэгдлээ. “Forbes” даваа гарагт дэлхийн хамгийн баян хүмүүсийн жил тутмын жагсаалтаа гаргажээ. Жагсаалтыг “Microsoft“ компанийг хамтран үндэслэн байгуулагч Билл Гейтс 79.2 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр хоёр жил дараалан тэргүүллээ.
 
Мексикийн харилцаа холбооны магнат Карлос Слим 77.1 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын хоёрдугаарт орсон байна. “Forbes”-ын мэдэгдсэнээр, Билл Гейтс сүүлийн 21 жилийн 16-д нь уг жагсаалтыг тэргүүлжээ. АНУ-ын алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффет 72.2 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр жагсаалтын гуравдугаарт орсон аж. Дэлхийн хэмжээнд нэг тэрбум гаруй доллартой 1 826 хүн байна гэж тус сэтгүүл мэдэгдлээ. Хувьцааны үнэ дэлхийн даяар өсч байгаатай холбоотойгоор баячуудын хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр байна гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр баян, ядуугийн ялгаа улам тэлж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: