sonin.mn
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлийн зарим заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, “Хууль зөрчсөн” гэх дүгнэлт гаргасан. Ингэснээр Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтууд ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн давж заалдах шатны шүүх, дүүргийн зарим шүүх, захиргааны хэргийг анхан шатны зарим шүүхийг татан буулгаж шинээр байгуулсан дагнасан шүүхүүд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй болох юм.
 
Шүүх байгуулах тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр хэргийг иргэний, захиргааны, эрүүгийн төрлөөр ангилан дагнасан шүүгчид, дагнасан шүүхэд хянан хэлэлцэж эхэлсэн. Дагнасан буюу мэргэшсэн шүүгчид хэргийг хянан хэлэлцэж байгаад хохирогч, нэхэмжлэгч, шүүгчдэгч, гэрч гээд аль аль талаасаа таатай байгаагаа илэрхийлж байгаа. Мөн манай улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 79 шүүхийн ерөнхий шүүгчдээс санал авахад шүүхийг дагнасан хэлбэрээр байгуулсныг дэмжиж, энэ хэвээр нь үлдээхийг хүсч байгаагаа илэрхийлжээ. “УИХ- ын хаврын чуулган эхлэхэд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй уялдуулан Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болоод байна. Шүүхийн ерөнхий зөвлөл / ШЕЗ/-өөс хуулийн төслийг Засгийн газарт танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан УИХ-д уламжлах бэлтгэл ажлыг хийж байна” гэдгийг ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлж байна. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
 
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ. Шүүхийг иргэдээс холдуулсан гэх шүүмжлэл ч байна. Та гаргасан шийдвэрийг нь хэрхэн харж байна вэ?
 
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарчихсан. Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосон.  Учир нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэх шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийн улмаас 2015 оны долдугаар сарын 1-нээс эхэлж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа давж заалдах болон дүүргийн зарим шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд үндсэндээ үйл ажиллагаа нь зогсох үр дагавар үүсээд байна. Хаврын чуулган эхлэхээр Үндсэн хуулийн Цэцтэй уялдуулаад хууль тогтоох байгууламжийн зүгээс Шүүх байгуулах тухай хуульд зохих ёсны нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна.
 
Давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар буюу гурав болон хоёр аймгийн дунд байгуулсан нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэх шийдвэр гаргасан. Мөн иргэний болон эрүүгийн хэргийн шүүхийг дүүрэг дундын хэлбэрээр байгуулсан нь хуульд нийцээгүй гэсэн. Түүнчлэн Дархан, Орхон аймагт Захиргааны хэргийн шүүхийг байгуулахдаа Булган, Сэлэнгэ аймгийг хамруулсан нь болохгүй гэлээ. Энэ гурваас хамаарч дээрх шийдвэр гарсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхүүдийг захиргаа, эрүү, иргэн гэж дагнасан хэлбэрээр хэвээр үлдээх бодолтой байна.
 
-Шүүх эргэж хэвийн ажиллагаандаа ороход буюу нүүхэд долоо орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Энэ үнэн үү?
 
-Шинэ зохион байгуулалтаар шүүхүүдийг аймгуудад байгуулахад 7-10 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ их мөнгө шүүхийн төсөвт байхгүй. 
 
 
С.Хорлоо
Эх сурвалж: