sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. БНАСАУ пуужин харвасан гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор үүссэн Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авахыг Зүүн Азийн энэ улсад АНУ уриаллаа. Хэрвээ пуужин харвасан нь тогтоогдвол энэ нь “бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд аюул заналхийлэн, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг зөрчсөн хэрэг болно” гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Мэри Харф мэдэгдэв.
 
БНАСАУ зүүн нутгийнхаа усан хил дотор  үүрээр хоёр “Scud-C” баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын БХЯ-ны төлөөлөгч Ким Мин Сок даваа гарагт мэдэгдсэн билээ. Пхеньян эрс эсэргүүцэж байсан ч БНСУ болон АНУ жил тутмын хамтарсан цэргийн сургуулилтаа хийж эхэлсний хариуд БНАСАУ пуужин харважээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: