sonin.mn
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал,  Бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чуулганы 2015 оны  ээлжит чуулган энэ долоо хоногт чуулах бөгөөд БХАТИХ, УТЗЗ-ийн орон нутаг  салбарын төлөөлөгч, гишүүд цуглан эдийн засгийн хөгжил, авилгатай тэмцэх, өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх  зэрэг  асуудлуудаар хэлэлцэнэ.
 
Жил бүрийн хоёр чуулган нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд  шийдвэрлэх үйл явдал  юм. Хятадын эдийн засгийн байдлыг хэрхэн  үнэлэх,  авилгын эсрэг тэмцэх асуудалд хэрхэн хандах, улс орны ирээдүйн хөгжилтэй холбоотой "өөрчлөлт шинэчлэлт", "хуулийн засаглал" зэрэг асуудлаас гадна иргэдийн амьжиргааны асуудал, агаарын бохирдлыг хэрхэн бууруулах, иргэний харьяаллын өөрчлөлт, өндөр насны тэтгэмж зэрэг асуудалд Хятадын олон нийт  анхаарал хандуулж  байгаа. 
 
2015 онд Хятадын GDP 7 хувь орчим хэмээн тооцож байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн шинэ нөхцөл, өөрчлөлтөд зарим арга хэмжээ авахгүй бол эрсдэл бий хэмээн судлаачид үзэж буй. 2 чуулганы өмнөхөн муж яамны арав гаруй томоохон албан тушаалтан авилгын асуудлаар  шүүхэд татагдаад байгаа аж.
 
 
Д.Энхчимэг
Эх сурвалж: