sonin.mn
ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Украины хямралтай холбоотойгоор ОХУ-ын эсрэг урьд нь авсан зарим хоригийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэг жилээр сунгасан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ. Мэдээлэлд дурдсанаар, АНУ-ын Засгийн газраас өнгөрсөн оны гуравдугаар сарын 6, 16, 20-ны өдөр болон 12 дугаар сарын 19-нд авсан хоригийн хугацааг сунгасан байна.
 
Оросын хэд хэдэн иргэн, мөн Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн Засгийн газарт алба хашиж байсан хүмүүсийг хоригийн жагсаалтад оруулсан юм. Тэднээс гадна, Оросын томоохон бизнес эрхлэгчид, өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Бүгд Найрамдах Луганск Ард Улсын удирдлагууд болон зарим компани хоригт өртжээ.
 
Обамагийн хэлснээр, дээрх хориг арга хэмжээнүүд энэ оны гуравдугаар сарын 6-наас хойш хүчинтэй болох аж. Америкийн Ерөнхийлөгчийн мэдэгдэлд мөн уг хориг арга хэмжээг дахин нэг жилээр сунгасан болохыг дурджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: