sonin.mn
ВАШИНГТОН. /ITAR-TASS/. АНУ-ын эрх баригчид Сирийн сөрөг хүчний 15 мянга орчим байлдагчийг зэвсэглэн сургахаар төлөвлөж байна гэж “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд АНУ бусад оронтой хамтран ажиллах асуудал хариуцсан Цагаан ордны зохицуулагч, чөлөөнд гарсан хурандаа Жон Аллен мэдэгджээ. Сирийн хямралыг нэг мөр зохицуулж чадахуйц улс төрийн шийдэлд хүрэх боломж олгох “дипломат орон зайг бий болгохоор” АНУ-ын эрх баригчид ажиллаж байгаа гэдгийг тэрбээр Вашингтон хотод болсон Атлантын зөвлөлийн хуралдааны үеэр батлан хэлсэн байна.
 
Үүний сацуу Сирийн аядуу үзэлт сөрөг хүчнийхнийг сурган бэлтгэх дасгал сургуулилтын бааз байгуулах талаар бүс нутгийн түншүүдтэйгээ АНУ нягт хамтран ажиллаж байгааг Аллен тэмдэглэжээ. Вашингтоны эрх баригчид түншүүдийн хамт “ирэх гурван жилийн хугацаанд жил бүр 5000 орчим байлдагчийг бэлтгэхээр төлөвлөж байна гэж тэрбээр хэлсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: