sonin.mn
АФИН. /ITAR-TASS/. Грекийн Засгийн газар эдийн засгийн хүнд байдалд байгаа иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор 200 сая гаруй евро гаргахаар болжээ. Грекийн сайд нарын шинэ танхим дээрх асуудлаарх эхний хуулийн төслийг парламентаар хэлэлцүүлэхээр мягмар гарагийн орой өргөн барьжээ. Уг хуулийн төслийн зорилго нь хатуу хэмнэлтийн бодлогын уршгаар “улс оронд үүссэн хүмүүнлэгийн хямралтай тэмцэх” явдал юм.
 
“Бүсээ чангалах” бодлогын улмаас Грекийн ДНБ-ний хэмжээ 25 хувиар буурч, олон зуун мянган дэлгүүр хаагдан, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажилгүйчүүдийн тоо 1.5 саяд хүрчээ. “Сүүлийн зургаан жилийн хугацаанд хатуу хэмнэлтийн бодлого болон эдийн засгийн хямрал нь нийгэмд асар хүнд сөрөг үр дагаврыг авчирсан. Энэ хуулийн төсөл нь бараа бүтээгдэхүүн болон нэн түрүүнд шаардлагатай үйлчилгээгээр гачигдаж буй хүмүүст дэмжлэг үзүүлэх замаар хүмүүнлэгийн хямралыг зогсооход чиглэгдсэн” гэж өргөн барьсан хуулийн төсөлд дурджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: