sonin.mn
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинг Унгар улсад айлчлах үед тус улсын ерөнхий сайд Виктор Орбан: “Өөрийн нутгаасаа АНУ-ын тагнуулын төв газрын гар хөл-нэн ялангуяа эдийн засгийн тагнуул хийж улс орныг сүйрүүлэн сүйтгэдэг хэмээн олон орон үзэж буй баячуудын тоглоом-ОУВС-г албан ёсоор хөөж явуулснаа" албан ёсоор мэдэгдсэн. 
 
“Та нарын улс орныг ядууруулдаг, сүйрүүлдэг жор бидэнд тохирохгүй. Бид зовлонгоо өөрсдөө үүрье, бид бэрхшээлээ өөрсдөө шийдье” хэмээн хатуу хэлсэн байна. Дэлхийн маш олон улс орон ОУВС-аас болж баларч сүйрсэн билээ. Тэднийг явснаас хойш Унгар улс эдийн засгийн хувьд амжилттай хөгжиж буй орны нэг болсон. Мажар ардын үгэнд “Үхсэн загас л урсгал даган хөвдөг” гэсэн. 
 
Унгар орон амьд байгаа учраас ОУВС-ын аллагын загвараар урсгал дагаж үхсэн загас мэт байхыг хүсээгүй юм аа. Европын оросын эсрэг тавьсан хориг, оросын европын эсрэг тавьсан хориг Унгар оронд хүнд тусаж байгаа ч оросын биеэ даах гэсэн бодлогыг маш талархалтай дэмжиж байгаагаа тэрээр илэрхийлжээ. ОХУ бие дааж хөгжихөө мэдэгдсэн. ОХУ дэлхийн цорын ганц, генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэхгүй орон болохоо зарласан. 
 
2015 оны 1-р сарын 12-ноос эхлэн гадаадын ямар ч хиймэл хүнс дэлхийн ямар ч байгууллагын зохиомол бүтээгдэхүүн, эм тариа, хүнс оруулахгүй гэдгээ мэдэгдэж, 2 жилийн дотор дотоодын бүх үйлдвэрлэлээ сэргээж, хүнсээ өөрөө үйлдвэрлэхээ мэдэгдсэн. Мөн гадаадын гоёмсог машинуудыг оруулахыг хатуу хориглосон. Ийм учраас Славекийн ерөнхий сайд мэдэгдэхдээ: Европын оросын эсрэг хориг нь европын улсуудад тухайлбал Славек улсад хүндээр тусаж байгааг мэдэгдсэн байна.
 
Мөн тэрбээр дотоодын эдийн засгаа Америкийн заавар шахалтаар биш өөрийнхөөрөө хөгжүүлэх гэж байгаа оросын хүсэл зоригийг халуун дотноор дэмжсэн билээ. ОУВС болон дэлхийн банкнаас олон улс уйджээ. Монголыг хүнд байдалд оруулсан ОУВС болон Дэлхийн банк мэтийн бүх олон улсын байгууллагыг Унгарын жишээгээр хөөж зайлуулбал манай орны хувь заяа огт өөрөөр эргэх юм.
 
Эх сурвалж: "Хөх толбо"