sonin.mn
СИНГАПУР. /ITAR-TASS/. 30 сая доллароос дээш давсан хөрөнгөтэй оршин суугчдынх нь тоо маш хурдан өсч буй хотуудын жагсаалтыг Сингапур тэргүүлжээ. Ийм хотуудын жагсаалтыг "Найт франк" хэмээх зөвлөгөө өгдөг компани гаргаж, өнөөдөр нийтэлсэн байна. 2014-2024 оны хугацаанд тус хот улсын чинээлэг иргэдийн тоо 1752-оор нэмэгдэнэ гэж дээрх компани урьдчилан таамаглаж байна. Хамгийн олон саятантай хотуудын жагсаалтын хоёрдугаарт Хонконг /1271/ орсон бол гуравдугаарт баячуудынх нь тоо 1013-аар нэмэгдэх Нью-Йорк бичигджээ. Жагсаалтын эхний аравт Лондон, Мумбай, Хятадын Бээжин, Шанхай болон Ханжоу гэсэн гурван орсон байна.
 
"Стрейтс таймс" сонинд мэдээлснээр, одоогийн байдлаар Сингапур нь саятнууд хамгийн олноороо төвлөрсөн хотуудын нэгд тооцогдож байна. Сингапурын 100 мянган оршин суугч тутмын 60 нь чинээлэг иргэд аж. Энэ жагсаалтыг Люксембург, Монако хотууд тэргүүлжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: