sonin.mn
РАБАТ. /ITAR-TASS/. НҮБ-ын ивээл дор явуулж буй Ливийн сөргөлдөгч талууд хоорондын ээлжит яриа хэлэлцээ Марокко улсын нийслэл Рабат хотын дагуул Схират хотод эхэлжээ. Мэдээллийн “Магриб Араб Пресс” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалтын гол зорилго нь Ливийн хямралыг энхийн замаар зохицуулах арга замыг хайх явдал юм. Сөргөлдөгч талууд болох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Тобрук дахь түр Засгийн газрын төлөөлөгчид болон Ливийн нийслэл Триполи хотыг хяналтдаа авсан лалын шашинтнууд хэлэлцээнд оролцохоор Мароккогийн нийслэлд хүрэлцэн иржээ.
 
Хэлэлцээний үеэр хөндөх гол асуудал бол үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах, Ерөнхий сайд болон шадар сайдуудыг томилох явдал юм. Үүнээс гадна, галыг бүрэн зогсоож, зэвсэгт бүлэглэлүүдийг хот суурингуудаас үе шаттайгаар гаргах, зэр зэвсэгт хяналт тавих, мөн Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явцыг дуусгах зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: