sonin.mn
Ашиглалтын шаардлага хангахгүй, нураах барилгуудын гурав дахь ээлжийн байршлуудыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тогтоожээ. Гурав дахь ээлжийн нураах барилгад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучин барилгуудыг оруулсан байна. Ашиглалтын шаардлага хангахгүй, нураах барилгуудын эхний ээлжинд Хан-Уул дүүргийн нэхмэлийн шар гэж нэрлэгдсэн хуучны барилгуудыг эхний ээлжинд нурааж, шинэ барилга барих юм байна. Мөн Хан-Уул дүүргийн Арьс ширний 25, 26-р байр оржээ. Харин хоёр дахь ээлжинд сонгосон хуучин барилгууд Баянгол дүүрэгт хамаарч байгаа юм.
 
Тэгвэл гурав дахь ээлжинд нураах барилгуудыг Баянзүрх дүргийн 16 хороо, 5-8, 26, 21, 22, 24, 27 дугаар байр, 2-р хорооны 1, 2, 5, 8, 9 дүгээр байр оржээ. Эдгээр байрыг иргэдийн зөвшөөрлийн дагуу нурааж, шинээр орон сууц барих юм.
 
Ингэснээр сонгон шалгаруулалтаар сонгогдсон компани хуучин байранд амьдарч буй иргэдтэй тохиролцож гурван талт гэрээ байгуулах аж. Хан-Уул дүүрэгт байрлалтай 21 барилгыг нурааж, шинэ орон сууц барих ажлыг гурван компани гүйцэтгэж байгаа аж. Одоогоор гурван талт гэрээ байгуулах шатандаа ажил явж байгаа талаар албаныхан дуулгалаа. Дээрх барилгууд нь хуучны учраас гэрчилгээн дээрх м.кв-ийн хэмжээ шинэ орон сууцныхаас өөр байдаг гэнэ. Үүнээс үүдэлтэйгээр иргэд болон барилгын компаниудын дунд багагүй маргаан зөрчил гарсаар байгаа юм.
 
 Б.Заяа
Эх сурвалж: