Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.06/ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллаж байна. УИХ-ын даргыг Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа болон албаны бусад хүмүүс угтан авлаа. УИХ-ын даргыг хүндэт харуул ёслол төгөлдөр хүлээн авлаа. УИХ-ын дарга тус аймаг ажиллах үеэрээ иргэдэд Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолын талаар танилцуулж, иргэдтэй нээлттэй уулзалт хийх юм. УИХ-ын дарга З.Энхболдыг Өмнөговь аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга ахлах зөвлөх С.Ламбаа болон албаны бусад хүмүүс дагалдан явна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
olon jijig chotgor dargantsar bolj hundluulj alhah boljee. orovdmoor iumaa. hoorhii mongoliig ood ni tatchihaad jujigleech. durdee itgesen hulgaich
Сайн байцгаана уу? Заримдаа маний инээд барах зүйл гарах юм. Аливаа Улс аль нэг Улсынхаа Тарийн Тэргүүнийг нутагтаа урьж залахдаа хүдлэн хивс дэвссэн харагддаг. Харин, улс орныхоо албыг хашиж буй зарим этгээдүүд нутаг орноороо явж "ажил хийхдээ" ийн хивс дэвсүүлэх хэрэг байдаг л юм байхдаа, хэхэхэ.
Төрийн, хүндлэн
УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа байлгүйдээ..