“Уг нь “‘Хаан ресурс" компани Мардай тосгоныг хүлээж аөаад устгаж, балгас болгосны хариуцлагыг 1 тэрбум доллараар тооцсон ч нөхөж чадахгүй гэдэг. Өнөөдөр Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт буй Мардай тосгоныг Украины дайны хөлд сүйрсэн Донбассаас долоон дор болгож орхисон 'Хаан ресурс" гэх компани мөнгө нэхэх биш эвдлэн сүйтгэсэн хот, барилга, нөхөн сэргээх газрын төлбөрөө төлөх гээд зогсож байх ёстой шүү дээ. Далд уурхайн малталт огт хийгээгүй байж асар мөнгө нэхэж байгаа нь Монгол улс, ард түмнийг нь басамжлан даажигнаж буй үйлдэл юм" гэж Дорнод аймг ас баттай эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
 
Харин “Өдрийн сонин”-ы сүүлийн дугааруудад “Хаан ресурс’’-ын мөнгийг хэн төлөх вэ? гэсэн асуудлыг хөндсөн юм. Гэтэл “Хаан ресурс”-т Монгол мөнгө төлөх биш харин “Хаан ресурс”-аас манай газар нутаг, манай улсын ЗХУ-тай концессийн гэрээгээр бий болгосон газар доорхи гэрэл цахилгаантай бүхэл бүтэн хот уурхайн бүтээн байгуулалтыг сүйрүүлж сүйтгэсний асар их төлбөр төлөх болж байна.
 
Тус компани олон улсын арбитрийн шүүхээр орж хуйвалдан “ядарсан” монгол улсаас “задарсан” капиталистуудын баян компани 100 сая доллар авахаар боллоо. Монгол улс хүнд ялд уналаа, энэ тэр гэж сүржигнэн бичиж байна. Одоогоос хоёр жилийн өмнө “Хаан ресурс” компаний захирлууд монгол улсын ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзаж, 35 сая доллар төлчих, эс тэгвээс та нар том ялд унаж баларна шүү, барууны компани, барууны шүүх ямар болохыг харуулна гээд л сүрдүүлэг хийж байсан байна. 
 
Ингэж сүрдүүлгэнд орж тохиролцдог юм биш ээ, барууны ардчилал, барууны нөгөө ёс зүй гэдэг чинь хаа байна гэж хэлсэн байна. Тэд хаалгаа саваад гарчээ. Монгол улсаас 400 сая долларын хохирол авна гэж гүрийсний эцэст олон улсын арбитрийн шүүх 100 сая долларын өр төлбөр тавилаа. Энэхүү шүүх хурлын маргаанаас болж олон улсын олон булхай луйвар илрэх боллоо. Энэ ажил Ерөнхий сайд С.Баярын үед хийгджээ. Оросын компаниуд БНХАУ-ын ураны тендерт ялахын тулд ийм ажил хийсэн байна.
 
“Хаан ресурс” Монголд ямар ч мөнгө төлөлгүй дарга нартай хуйвалдаж бэлэн орд, ашиглаж байсан уурхайг асаж байсан цахилгаантай нь цуг авчээ. Хуйвалдаан булхай ил тод болж байна.
 
Эх сурвалж: "Хөх толбо"