Английн Ерөнхий сайд асан Тони Блейр гэж тун хачин нөхөр ирээд явсны дараа монгол улс улам хямрана. Сонинд Тони Блейр юу зөвлөв гэж бичнэ. Үнэндээ юу зөвлөсөн нь тодорхойгүй байна гэж хариулна. Тэр юу зөвлөдөг вэ? Тэр юу ч зөвлөдөггүй. Тэр Монголын дарга нарт юу зааж сургадаг вэ? Юу ч зааж сургадаггүй. Тэр юу зааварчилдаг вэ? Тэр цагаан сарын дараахан манай дээд удирдлагуудтай золгохоор ирэв үү. Монголын ард түмэнтэй шинэлэхээр ирэв үү? Засгийн газарт зөвлөгөө өгөхөөр ирэв үү? Тэр засгийн газарт юу ч зөвлөдөггүй. Түүнээс авах зөвлөгөө байхгүй. Тэр зандардаг, заналхийлдэг. Залилан мэхлэх үйл ажиллагаа явуулж монголын ядуу ард түмний баялгаас тоншдог.
 
Өнгөрсөн удаа ирэхэд нь зөвлөгөө өгсний төлбөр 20 сая фунт стерлинг авдаг тухай яригдаж байсан. Түүний зөвлөгөөгөөр явж байсан Ливийн их удирдагч Каддафи яаж барууныхны гарт хэрхэн харамсалтайгаар алагдав. Тэр Каддафийн гэр бүлийн зөвлөх байсан шүү дээ. Ач нарт нь яаж англи хэл заах тухай, хүүг нь хэрхэн докторын зэрэг хамгаалах тухай зөвлөж байсан. Гэвч гэр бүлтэйгээ сүйрсэн. Тони Блейр алуурчин уу, тэрээр монголд төлөөлөгчийн газраа нээсэн гэсэн.
 
Тэр Оюу толгойн хувь нийлүүлэгч үү, Хунтайж Эндерьюгийн адилаар английн хатан хааны элч төлөөлөгч үү. Оюу толгойг цаад утгаараа Англи улсын хатан хааны өмч болгон бэлгэлсэн ч гэх шиг, Таван толгой болон бусад олон ордын асуудлыг дэлхийн хаалттай “Голд клуб”-ын нууц удирдагчдын нэрийн өмнөөс зохион байгуулдаг ч байж болох юм. Түүний оффист манай томчуудын садан төрлийнхэн ажиллаж байна гэнэ. Нэн ялангуяа Ч.Сайханбилэг нар түүний туслахууд ч гэх шиг.
 
Тони Блейр шинэлж ирэв үү, шинэшилж ирэв үү, шинжиж ирэв үү. Дарга нарыг шалгах гэж ирэв үү, шантаажлах гэж ирэв үү, шаардах гэж ирэв үү, шорон гяндангийн ажлыг зохицуулах гэж ирэв үү, шороон болон үндсэн орд гэгдэх газар нутгаа эргэж ирэв үү. Н.Энхбаярыг байцааж байна, хилээр гарахыг нь хориглолоо. Н.Алтанхуягт эрүү үүсгэлээ энэ тэр гэж шуугиж байснаа Тони Блейрийг ирэнгүүт тун амархан намжиж сонин л юм боллоо.
 
Эх сурвалж: "Хөх толбо"