sonin.mn
БЭЭЖИН. /NHK/. Энэ оны нэгдүгээр болон хоёрдугаар сарын хугацаанд БНХАУ-д шинэ автомашины борлуулалтын хэмжээ өнгөрсөн жилийн мөн хугацааны борлуулалтаас дөрвөн хувиар өссөн байна. Гэвч энэ нь тооцоолж байснаас доогуур үзүүлэлт юм. Энэ жилийн эхний хоёр сарын хугацаанд 3.6 сая автомашин худалдаалагдсан байна гэж БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн эхний хоёр сарын үзүүлэлтээс  4.2 хувиар илүү боловч 2015 онд шинэ автомашины борлуулалт 7 хувиар өснө гэж урьдчилсан таамаглаж байснаас доогуур үзүүлэлт ажээ. Хуучин автомашинаа шинэчилж буй хүмүүсийн хувьд жижиг гарын жийп машин эрэлт ихтэй байжээ. Гэвч ачааны машины борлуулалт буурсан хэвээр байна.
 
2015 оны эхний хоёр сарын хугацаанд Японы автомашин үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд 391 100 автомашин худалдсан нь өнгөрсөн жилийн мөн хугацаан дахь борлуулалтаас 8.4 хувиар бага юм. Тэдний зах зээлд эзлэх хувь 7 хувиар буурч 11.3 хувь болсон бөгөөд өрсөлдөгч болох АНУ болон Германы үйлдвэрлэгчдийн эзлэх хувь өссөн байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан нь үнэтэй машины эрэлт буурахад  нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ ийм хандлага хэсэгхэн хугацаанд үргэлжилж магадгүй гэсэн таамаглал бий.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: