sonin.mn
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.4 сая ам.долларыг 1988.91-1989.0 төгрөгийн ханшаар худалдан авах, 2.0 сая ам.долларыг 1990.0 төгрөгийн ханшаар худалдах болон 4.0 сая юанийг 317.73-317.82 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 35.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлэв.
 
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
 
 Б.Заяа
Эх сурвалж: